x

Б.Энхбаяр: Та нар олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана шүү

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг хийлээ.

Хууль зүйн Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулга хийв. 

2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах журмыг тогтоосон талаар, мөн Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж, томилохоор заасны дагуу сонсгол хийж буй талаар танилцууллаа. Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй бөгөөд хуульд зааснаар шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага юм. Тус Хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх ба гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно. Үүнд, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг маргаашийн хуралдаанаараа хийхээр төлөвлөжээ.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан таван нэр дэвшигч болон Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд, мөн оролцогч, ажиглагчид хүрэлцэн ирсэн байв.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж Монгол Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчдийг Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдээс авсан саналын дарааллаар буюу Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар гэсэн дарааллаар танилцуулахдаа Байнгын хорооны дарга С.Бямбацогт нэр дэвшигчдийг ямар мэдлэг чадвартай, томилогдвол ажлын чадвар чадамж нь хэр хүн бэ гэдэг талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой томилгооны сонсгол хийж буйг хэллээ. Нэр дэвшигч Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, нэр дэвшигч Х.Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг аж. Томилгооны сонсголын дэгийн дагуу томилогдохоор хэлэлцэгдэж буй нэр дэвшигчид тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага, хэрвээ томилогдвол хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өглөө.

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс ашиг сонирхлын зөрчил болон гэр бүлийн эрхэлдэг бизнес, ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар, шүүхийн шинэчлэл, томилогдвол хийх ажилтай нь холбогдуулан асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчийнх нь хувьд асуулт асууж, хариулт авав. Ш.Адьшаа гишүүний асуултад нэр дэвшүүлсэн болон шалгаруулалтын явц, Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар хариулт өглөө.  

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа сонсголд хүрэлцэн ирсэн оролцогчид мөн нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа илэрхийлсэн бол хүрэлцэн ирсэн ажиглагчид томилгооны сонсгол хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналтаа тавив. Оролцогч П.Бадамрагчаа (Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн менежер), Т.Амарзаяа (“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын тэргүүн), Н.Ганболд (“MonPass” компанийн захирал), Г.Баасан, Е.Өлзийбат нарын асуусан асуултад болон иргэдээс бичгээр ирүүлсэн асуултад нэр дэвшигчид хариулт өглөө.

Үргэлжлүүлэн томилгооны сонсголын дэгийн дагуу УИХ-ын гишүүд үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Та бүхнийг Улсын Их Хурал нэр дэвшүүлээгүй. Өөрсдөө та бүхэн хараат бус, шударга ажиллаж чадна гэж нэрээ дэвшүүлж орж ирсэн. Шүүгчдийг шүүх гэж буй учир шүүгчээс илүү мэдлэг, ур чадварыг та бүхнээс шаардана. Та бүхэн олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана, сайн ажиллавал эерэг өөрчлөлтүүд гарна…” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Томилгооны сонсголд оролцож буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөд шүүхийн шинэчлэлийг дэмжиж гар бие оролцож буйд баярлалаа. Сэтгэлээ зориулж буй энд ирээгүй хүмүүс ч бий” гээд иргэдийн оролцооны талаар байр сууриа илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top