x

Д.Тогтохсүрэн: Хувийн хэвшлийн явуулж буй ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Ирэх оны улсын төсөв үнэхээр чухал ач холбогдолтой. Хэдий цар тахалтай байгаа ч эдийн засгаа тэлэх хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Тиймээс 2022 оны төсвийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн.

Тухайлбал, гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.

Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх, хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой зүйлийг анхаарах, гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэйг ярилцсан. Тодорхой шийдэл гаргаагүй. Эдийн засгаа сэргээх асуудлаар ирэх долоо хоногт тодорхой шийдвэрүүдийн төсөл өргөн барина.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцүүлэх асуудлаар гишүүд талцсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ асуудлыг бүлгийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл хоёр чиглэлээс бүрдэж буй. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал, хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн.

Улмаар гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй хэмээн шийдвэр гаргасан. Тиймээс тус хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Дэмжихгүй шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд арав орчим жил болж байна. Нийгэмд хэрэгжээд үр дүнгээ өгч буй.

Хувийн хэвшлийн явуулж буй ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй юм. Хуулийн төслөө эгүүлэн татахгүй, энэ долоо хоногийн чуулганд хэлэлцэх эсэхийг дэмжихгүй. Хэлэлцэгдэхгүй учраас цаашаагаа зогсчхож байгаа юм.

Нийгмээс, даатгалын компаниудаас энэ хуультай холбоотой реакц их ирж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 53 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 0 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 9 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 7 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 58 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 2 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 25 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 32 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 54 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 2 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 25 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top