x

Л.Оюун-Эрдэнэ: Ачаа тээврийн гацалт биднээс хамааралгүй, дэлхий нийтийн асуудал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсвийн онцлох зарцуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Ерөнхий сайдын анхныхаа төсвийг батлууллаа. УИХ-д талархал илэрхийлье. Төсвийн онцлох зүйл бол хөгжлийг хязгаарлах хүчин зүйлүүдийг арилгахын төлөө хичээсэн. Монголын улсын хөгжлийг сааруулагч эхний хүчин зүйл бол эрчим хүч, боомтууд бас хотын түгжрэл. Энэ гурван асуудалд төсөв төвлөрсөн байгаа.

Эрчим хүчний салбар хүнд байдалд орсон. Үнийг нь бид чөлөөлж чаддаггүй, зээл авах тусам ашиггүй. Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Бодит байдал дээр өнөөдөр цаг агаар харьцангуй дулаан байгаа ч хасах 34-35 хэм хүйтэрвэл Улаанбаатар хот "хөлдөх" эрстэлтэй. Энэ бол өнгөрсөн 30 жилийн л асуудал.

Хоёрудгаарт, боомтоо өргөтгөхгүй бол хүнс зөвхөн Замын-Үүд, нүүрс зөвхөн Гашуунсухайт боомтоос хамааралтай. Гэтэл Монгол Улс 26-27 боомттой. Харамсалтай нь бид авто зам, төмөр замаа ч холбож чадаагүй. Тийм учраас ирэх жил Ханги-Мандал боомтыг холбох, Хөөт Бичигтийн төмөр замаа бэхлэх болон боомтуудыг авто замаар холбох төсөв тавигдсан.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын хувьд анх удаа 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан" гэлээ. 

Мөн тэрээр Замын-Үүд, Эрээний боомтын асуудлаар "Цар тахлын амаргүй үед зөвхөн Монгол улсад биш дэлхий дахинд хүнд байна. Энэ нь тээвэр, ложистикийг удаашруулж байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Энэ асуудал 1-2 жил үргэлжлэх магадлалтай. Үүнд бид нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Яагаад гэхлээр биднээс хамаарч байгаа асуудал биш. 

Бид өглөө бүр Эрээнээс мэдээ авч байгаа. Нэмэлт тохиолдол илрэхгүй бол 21 хоногийн дараа хэвийн горимд шилжих журамтай юм билээ. Дахиж халдварын тохиолдол шинээр нэмэгдэхгүй бол 10-12 хоногийн дараа хэвийн байдалд шилжинэ гэсэн урьдчилсан мэдээлэл аваад байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 50 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 54 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 17 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 24 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 46 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 54 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 17 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top