x

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дөрвөн зүйлийг огт дэмжихгүй

Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжингээс хоёр жил хүрэхгүй үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

Тэрээр "2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ардчилсан нам байр сууриа илэрхийлж байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн найман жил гэдэг асуудал байгаа. Тухайн зүйл заалтад өөрчлөлт орсон бол, найман жил гар хөдлөхгүй гэсэн зарчим. Харин үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн зарчим ерөөсөө байхгүй. 

Үндсэн хуульд эрх баригчид нэмэлт өөрчлөлт оруулах бол, дөрвөн зүйлд эсрэг байр суурьтай зогсоно. Нэгдүгээрт, хүний эрхийг дордуулсан зүйл заалт оруулахыг хатуу эсэргүүцнэ. Хоёрдугаарт, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан зүйл заалт оруулбал эсэргүүцнэ. 

Яагаад гэвэл хүний эрхийн баталгаа өөрөө эрх мэдэл, хуваарилалт байдаг учраас нэг дэх зарчим дээр хатуу зогсож байгаа бол хоёр дахь зарчим дээр хатуу зогсохоос өөр аргагүй. 

Гуравтдугаарт, үндэсний тусгаар тогтнол, монгол улсын суурь эрх ашигтай холбоотой асуудлууд дээр таагүй үр дагавартай бол эсрэг байр суурьтай зогсоно. Дөрөвдүгээрт, үндсэн хуулийн хүч чадлыг өөрийг нь сулруулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг бид хатуу зогсоно.

Харин дэмжих хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, сонгуулийн холимог тогтолцоо. Иргэд дуу хоолойгоо жигд төлөөллийн байгууллагадаа хүргэж байхын тулд холимог тогтолцоо зайлшгүй байх ёстой. Энэ зарчмыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтйин түвшинд шийднэ гэж байвал АН дэмжинэ. Мөн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр зөвшилцөл нэрийн дор алга болсон шударга шүүхийг бэхжүүлэх болон үндсэн хуулийн цэцийг хариуцлагажуулах чиглэлийн нэмэлт өөрчлөлтүүд тэр үед хамгийн түрүүнд хасагдаж байсан. Тэгэхээр энэ удаагийн нэмэлт өөрчлөлт хэрвээ явагдах бол иргэний үндсэн эрхийг хамгаалах зорилготой үндсэн хуулийн шүүхийн системийг бий болгох алхмыг зайлшгүй хийх ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top