x

Ч.Сайханбилэг: ОТ-н гэрээний дараа зөндөө олон поп улстөрчид та нарыг шүүмжилнэ

Оюутолгойн гэрээ хэлэлцээр хийгдэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн байр суурийг илэрхийлж, цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр энэхүү мэдэгдэлдээ Оюутолгойн төслийн явцыг Эрдэнэт үйлвэрийн гэрээ хэлцэлтэй жишээлэн тайлбарлажээ. 

Тэрээр "Үе үеийн Засгийн газрууд Оюутолгойн төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ хэлцэлийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн. 

2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсанаар Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан. Далд уурхайн бүтээн байгуулалт нь Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг ил гаргахаар байгаа. 2023 он хүртэл ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл найман жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт явагдаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хэчнээн хэмжээний ач тусаа алдах байсан юм бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Том төсөл хөтөлбөр гэдэг бол цаг хугацааны явцад сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам нэмэгдэж байдаг учиртай. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн энэ шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч биш гэдгийг ойлгох учиртай болов уу. Дараа дараагийн Засгийн газар ч бас Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлыг өөрийнхөө бүрэн эрхийн цаг хугацаанд хийгээд явах нь дамжиггүй. 

Дээр нь нэмж хэлэхэд Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайдыг нэг зүйлийг маш сайн, үнэхээр ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Олон улсын ийм том транснационал буюу үндэстэн дамнасан компанитай хэлэлцээр хийж байх үед ямар нэг авлига авч өгөх тухай, эсвэл хууль бус ямар нэг асуудал байдаггүй юм. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан.

Өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа болов уу гэж бодож байна.

УИХ дээр мэдээж асуудал үүснэ. Зөндөө олон поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гэрээ хэлэлцээр дуусаад л дараагийн шатандаа орлоо гэхэд яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад үүнийг нь орхисон юм гэдэг улстөржилт байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг дандаа урагшаа харж юмаа шийдэж явдаг. Урд урдах Засгийн газартайгаа улс төрийн хэрүүл хийгээд, улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалд холбогдож байсан Засгийн газрын удирдлага, тэр үеийн хүмүүсийг улс төрийн хэрэгт холбогдуулж явж байх нь утгагүй. Тиймээс улс төрөө бага хий, урагшаа харж ажилла" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top