x

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 12,1 тэрбум төгрөг төсөвлөжээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "…Малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд ноос, улаан буудай, сүү, мах, арьс ширний урамшуулал олгох арга хэмжээг үргэлжлүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай хөгжүүлэх чиг үүргийг төсвөөр бус харин аж ахуйн тооцоонд шилжүүлж үр ашигтай ажиллуулах боломж байна. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллуулахаар тооцож холбогдох төсвийг шилжүүллээ.

Түүнчлэн цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалтын чиглэлээр эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод усны нөөцийг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд ойжуулалт, ойг нөхөн сэргээх, үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг үнэлэх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, судалгаа, зураг төсөл боловсруулахад нийт 12.1 тэрбум төгрөгийг төсөвлөлөө” гэлээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулахдаа тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав.

Түүнчлэн, Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна. Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна. Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Уртнасан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон дээрх яамдын холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл болон, түүнд хийсэн аудитын дүгнэлт, танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Б.Саранчимэг, Д.Өнөрболор, Ж.Батжаргал, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авав.

Тухайлбал гишүүд шинээр мод тарихад хөрөнгө төсөвлөхөөс гадна одоо байгаа ойн талбайгаа хамгаалах, хортон шавьжтай тэмцэхэд болон агаарын бохирдлын эсрэг ямар дэвшилтэт технологи ашиглахаар төлөвлөснийг, мөн коронавирусийн үеийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төсөвт ямар бодлого тодорхойлж байгааг, хөдөө аж ахуйн салбар дахь урамшууллыг хэдий хэмжээгээр төсөвт суулгасныг, дотоодын хэрэгцээний нөөцийн мах бэлтгэл, мал эмнэлгийг чадавхжуулах талаар тус тус тодруулж, хариулт авлаа.

Асуулт асууж, хариулт авч дууссанаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар, мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Д.Өнөрболор, Б.Саранчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top