x

С.Одонтуяа: Э.Одбаярын амь нас хохирвол бид хатуу хариуцлага тооцно

УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа 461 дүгээр хорих ангид хоригдож, хууль бус шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаад 20 гаруй хонож буй иргэн Э.Одбаярын нөхцөл байдлын талаар тодруулсан юм. 

Тэрээр "Нэгдүгээрт, танай байгууллага дээр хүний эрхийг хамгаалсан бүтэц байна уу. 2020 он гарсаар хүний эрхийг хичнээн зөрчил гарсан бэ. Хоёрдугаарт, 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал хүнд байна. Энэ залуугийн амь нас хохирвол бид хатуу хариуцлага тооцно. Олон улсад Монгол улсын нэр хүнд унана. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрхээ хасуулах ёсгүй. Үүнд анхаараач ээ. Аль намыг дэмждэг, юу хэлсэн байх нь хамаагүй. Хүний эрхийг л зөрчиж болохгүй гэж бид яриад байгаа. Тэр хүнд ямар тусламж үзүүлж байна вэ.

Гуравдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маш олон асуудал гардаг. Маш олон асуудал олон он жилээр дарагдаад байгаа" гэлээ.

Харин түүний асуултад ШШГЕГ-ын дарга Д.Загджав "Бид хүний эрхийг зөрчихгүй байх талаас бүхий л боломжийг эрэлхийлж, камерын хяналтад байлгаж, жижүүрлэж ажилладаг. Нийгмийн асуудал хариуцсан ажилтан, сэтгэл зүйч ажилладаг. Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн, даралт 100/70-тай байгаа. Жингийн алдагдал 10 гаруй кг болсон. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байгаа. Өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Түүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байна" хэмээн хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top