x

Осол гаргаагүй жолоочийг урамшуулах хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан зэрэг гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.

Улсын Их хурал Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр баталж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн. Харин жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн байна.

Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.

Дэлхийн 165 улс оронд ийм агуулгатай хууль үйлчилж байгаа бөгөөд зам тээврийн ослыг бууруулах, ослын улмаас хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг бодитой тогтоож, шуурхай барагдуулах зэрэг нийгмийн хамгааллын зорилгоор үйлчилдэг аж.

Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900,000 орчим байгаагаас 650,000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27,983 байгаа бөгөөд ослын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд энэ түвшинд байна.

Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231,201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг л нөхөн төлбөрт зориулжээ.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн цаг хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн ч

  • Зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй;

  • Хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөөх арилжааны даатгалын компаниудад зөвшөөрөл өгч ажиллуулсан нь нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болгосон;

  • Жолооч нар хохирлоо бүрэн гүйцэд үнэлүүлж чаддаггүй, нөхөн төлбөр олгох ажил удааширдаг, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалздаг байдал бий болсон;

  • Хуульд хохирол үнэлэгчийг даатгалын байгууллага өөрөө томилохоор зааснаар хохирлын үнэлгээг багаар тогтоох, эсвэл үнэлгээнд гаднын нөлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн зэрэг бэрхшээлтэй асуудал хуримтлагдсан байна.

Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтаар дадлагажуулах ажлыг даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд:

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;

  • Хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;

  • Зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх;

  • Жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;

  • Даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;

  • Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;

  • Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.

Ингэснээр:

  • Хариуцлагын даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох явцад гарч буй нэмэгдэл зардлуудыг хэмнэж, даатгуулагчдын одоогийн төлж байгаа хураамжийг бууруулах боломж бүрдэх;

  • Санд хуримтлагдсан хөрөнгөнөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх боломж бий болох;

  • Хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч, нэгдсэн бодлогоор даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх боломж бүрдэх;

  • Хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, жолоочийн даатгалын гол маргаан болж байгаа хохирогчийн хохирол нөхөн олгох ажилд хүний хамаарлыг эрс багасгах;

  • Даатгалын үйл ажиллагаанд даатгуулагчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний зүгээс тавих хяналт сайжрах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ саяхан Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 1 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 2 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 2 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 3 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 3 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 10 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 11 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 2 цаг 12 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 2 цаг 13 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 2 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 2 цаг 15 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 2 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 2 цаг 26 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 2 цаг 35 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 2 цаг 49 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 16 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 16 цаг 41 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 16 цаг 43 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 16 цаг 44 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top