x

МАН-ын МАН-тайгаа “байлдаж олсон” шударга ёс хаачсан бэ?!

Урьд нь бид Монголын төр дампуурчээ, улс төр нь дампуурчихлаа гэж нийтээрээ бухимддаг, шүүмжилдэг ч байлаа. Одоо бодоход тэр ч гэсэн сайхан цаг байж. Ядаж л хаанаа алдаж асгаад, бохирдож булингартаад байгааг хэлж чаддаг, мэддэг байв. Атал өнөөдөр монголчууд нийтээрээ дампуурчээ. Амьдрал ахуй, эдийн засгаараа дампуураад зогсохгүй оюун бодол, итгэл үнэмшлээрээ дампуурсан байна. Энэ нь зөвхөн өнгөрсөн хоёр жил үргэлжилсэн ковидоос болоогүй ч юм шиг байна. Ковидоор шалтаглан иргэдийнхээ эрх, эрх чөлөө, дуу хоолойг хорьж цагдсан эрх баригчдын дарангуй зангаас болсон бололтой. Хоёрхон жилийн хөл хорио биднийг ийм үхээнц болгож байгаа юм чинь дахиад 20 жил өнгөрөхөд бид юу эсийг үзэх бол оо?

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн өмнөх өдөр иргэн Д.Монголхүү, No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр нарыг баривчилж цагдан хорьсноос хойш хорь хоног өнгөрлөө. УИХ-ын гишүүн асан Б.Жавхлан талбай дээр суулт зарлаад 14 дэх өдөртэйгөө золгож байна. Д.Монголхүү, Э.Одбаяр нарын жагссан шаардлага бол маш тодорхой. “Ковидыг дарж чадахгүй иргэдээ үхүүлсээр байгаа Засгийн газартай хариуцлага тооцъё, Засгийн газар огцор оо! Эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй хуулиар иргэдээ дарангуйлахаа боль оо!” л гэсэн. Тэрнийхээ төлөө баривчлагдаад 20 хоног шоронд сууж байна. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр хоёр залуугийн хийсэн тэмцэл, тэмцлийн шалтгаан ч бас бүдгэрч “Ер нь эд хэний төлөө жагссан юм? Бидний төлөө лав биш байх аа” гэх маягийн хэл яриа, хөдөлгөөн өрнөөд эхэллээ. Зарим нь “Жавхланг хорьж чадахгүй бол Д.Монголхүү, Э.Одбаярыг сулла” гэнэ. Сүүлдээ бүр шоронд байгаа хоёрыгаа суллуулах тухай биш, Самандын хүүг араас нь явуулах тухай болоод явчихав уу, яав. Цагдаа нар нэг өдөр Жавхланг бариад явчихвал тэгээд асуудал шийдэгдчих юм байна л даа.

Ер нь бол Монгол ардчилсан улс мөн л юм бол энэ улсын иргэн хэн ч бай үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Үндсэн хуулиар иргэнд олгогдсон маш чухал эрх, эрх чөлөө. УИХ-ын гишүүн байсан хүн байтугай УИХ-д 65 суудалтай намын бүлэг нь тэр чигээрээ гарч ирээд талбай дээр жагсаж байлаа шүү дээ, шударга ёсны төлөө. Гэтэл өнөөдөр МАН-ын МАН-ынхаа эсрэг “байлдаж олсон” нөгөө шударга ёс хаачсан бэ?

Тэр жагсаалын ач буянаар ажил, албан тушаалд хүрсэн улстөрчид, сайд, дарга нарын хувьд шударга ёс тогтсон байж болох ч өөр бусдынх нь хувьд шударга бус байна гэж үзсэн учраас л иргэд жагсаж, цуглаж байгаа шүү дээ. Ийм зүйлийг иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг бол төрийн биш, улс төрийн ч биш, улс үндэстний дампуурал. Дарангуйлал руу торох юмгүй гулсаж буйн тод жишээ. Байтлаа өөрсдийнх нь төлөө үг хэлсэн, шүүмжилсэн хүмүүсийг “Ард нь хэн байна? Хэний, юуны төлөө жагсаад цуглаад байна?” гэж хардах сэрдэх маягтай. Үг хэлж, шүүмжилж байгаад нь биш, шүүмжлүүлж байгаа этгээдүүдэд жигтэйхэн хайртай болчихсон.

“Иргэн” Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу сүүлийн нэг сар лайваар эрх баригчдын идсэн уусныг тоочиж, шүүмжиллээ. Тэгсэн чинь бас л “Аргагүй том артай юм аа. Тиймгүй бол Ц.Нямдорж, Д.Сумьяабазар хоёртой ингэж ил тод үзэх аавын хүү байхгүй дээ” гэнэ. Бүр нэг тийм үхээнц. Тэгээд ашгүй, ар талд нь хэн байгааг олж тогтоосон юм байлгүй, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг “агуу улстөрч, хүндэлж биширдэг” гэсэн утгатай Д.Мөнх-Эрдэнийн зураг, гарын үсэгтэй постер хийгээд олон нийтийн сүлжээгээр тараагаад эхэлсэн байна лээ. Тийм өөдгүй. Гайгүй нэг зовхи нь өөдөө залуучууд гарч ирээд үг, үзэл санаагаа хэлээд эхлэхээр заавал нэг үеэ өнгөрөөсөн, нийгэмд нэр нүүрээ барсан хуучин улстөрчид дээр аваачиж наагаад, холбож байгаад зоддог. Бодоход нөгөө нэр усаа цоллуулсан, идсэн ууснаа уудлуулсан нөхдийн явуулга байх л даа. Гэхдээ тэрийг нь нийтээрээ хүлээж аваад, итгэж үнэмшээд байж боломгүй. Бидний энэ арчаагүй, урваж шарвамтгай, ухарч няцамтгай байдал эрх барьж байгаа нөхдөд л ашиг завшаан болно.

Д.Мөнх-Эрдэнэ ч гэсэн бусдын л адил алдах амьтай, ардаа амьдралтай хүн. Хэн дуртай нь “Туу” гэхээр харсан болгоноо зуугаад явна гэж байхгүй. Яалт ч үгүй эрх барьж байгаа нөхдийн дур зорго, дээрэлхүү, дарангуй байдал хэрээс хэтрээд байгаа учраас өөр өөрийн аргаар тэмцэж байна. Ийм залуустаа дэм болж, дэмжиж тулах ёстой юмсан, уг нь. Түүнээс биш эрх мэдэлтэй нөхдийн хутганы үзүүр, сэлэмний ир болоод тал талаас нь боорлоод, зориг зүрхийг нь мохоогоод, ганцаардуулаад баймааргүй байна аа.

Өмнө нь жагсаалыг жагсаалаар дардаг байсан МАН өнөөдөр соошлаар дардаг технологитой болж. Яасан ч их мөнгөтэй, яасан ч олон их бууны нохойтой юм. Өмнөх долоо хоногт хэвлэлээр баахан шантаажилсан. “Тэвдсэн Мөнх-Эрдэнэ тэмцэгч болох уу?” гэж ирээд. Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын захиалгаар АТГ-т өмнө нь шалгагдаад хаагдсан хэргээр нь өнөөдөр дахиад хавтаст хэрэг нээж байна. Араас нь хотын дарга Д.Сумьяабазар өөрийг нь гүтгэсэн гэж цагдаад гомдол гаргав. Хотын дарга, Хууль зүйн сайд хоёртой уулзахаар хоёр өглөө ажлынх нь үүдэнд лайв хийгээд л шорон... Ёстой нөгөө бөөсөнд хутга гэгч л болж байна. АТГ, цагдаа нь ч бүр гаршчихсан. “Хулгай гарчихлаа шүү” гэхээр хулгайг нь шалгахын оронд хулгайчийг зааж өгсөн хүнийг нь барьж хориод байх янзтай. Тэгэхээр хэн нь илүү артай, бяртай харагдаж байна даа?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top