x

ЁЗСХБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Эхлээд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх танилцуулгадаа ...ирэх оны төсвийн төслийг хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлж, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгаа тэлэх, төр зардлаа танаж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг богино хугацаанд хийж, үр дүнд хүрэх шинэчлэлийн томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана гэж дурдлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрээр, ... төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг гаргахдаа төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлага бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгснийг дурьдав. Мөн дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгээс танилцуулахдаа төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нотолгоо, үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2022-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны  үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна гэв.

Танилцуулгуудтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен, Ж.Мөнхбат. Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газрын удирдлага, газар, хэлтсийн дарга нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан аудит зөвлөмжөө гаргадаг ч үүнийг нь хэрэгжүүлдэг тогтолцоо Засгийн газарт байхгүй. Зөвлөмж цаасан дээр үлддэг. Энд орж ирсэн гурван байгууллага болох Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар төсвийн хөрөнгө, мөнгийг үр ашиггүй зарцуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог механизмыг хэрэгжүүлдэг баймаар байна. Цаашид хариуцлага тооцох талаар ямар ажил хийж, арга хэмжээ авах вэ гэдгийг тодруулж, хариулт авав.

Хуралдааны үеэр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид буюу Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд 2022 оны төсвийн төсөлд тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой хэмжээнд төсөв тавигдсан талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Ийнхүү хэлэлцээд Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 26 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 35 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 41 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 46 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 50 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 54 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 48 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 39 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 43 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 6 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 13 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 35 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 43 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 6 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top