x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар болсон бөгөөд бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд хэд хэдэн дээд хэмжээний айлчлал хийхээр товлосон байна.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийсэн билээ.

Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгааг хоёр талын сайд нарын түвшинд ярилцсан байна. 

Мөн энэ онд багтаан Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулахаар тохироод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • SAR (203.23.49.194)
    EH ORONDOO TULGAMDAJ BUI ASUUDLAA SHIIDEH NI ZUITEI
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.221)
    Хоёр улсын маань хамтын ажиллагаа улам бэхжиж, олон сайхан ажлуудын гэрээ хэлэлцээрээ амжилттай байгуулаарай. Ерөнхийлөгчдөө амжилт хүсье!
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • Үүр (202.126.89.129)
    Улс орондоо хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж, хамтын ажиллагаагаа батжуулж чадна гэж бодож бна
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • Одноо (66.181.161.122)
    Олон сайхан ажлыг сайхан бүтээн байгуулаасай амжилт хүсье
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top