x

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахалтай тэмцэж байх хооронд МАНАН бүлэглэл дахин амилжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил хагасын өмнө ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэж мэдэгдэж байв. 

Л.Оюун-Эрдэнэ тэр үеэс хойш “...МАНАН” гэдэг үг амнаасаа унагаагүй гэхэд болно.

Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн төлөөллүүдтэй хэд хэдэн уулзалтыг хийжээ. Тэр үеэрээ МАНАН-тай холбоотой нэлээд зүйлийг ярьсан байна.

Л.Оюун-Эрдэнэ “...Ерөнхий сайдын ажлыг аваад есөн сар болж байна. Хүн төрөлхтөнд Дэлхийн II дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох цар тахлын үеийг та бид хамтдаа даван туулж байна. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. 

Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ. Бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа. Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна. Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх гурав дахь тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд цар тахал, эдийн засгийн хүндрэлд бүх анхаарал, хүчээ тавьж ажиллалаа. Харамсалтай нь энэ хооронд МАНАН бүлэглэл дахин амилжээ. Хоосон улстөржилт, эмх замбараагүй байдалд уриалан дуудах явдал газар авч, тэдгээрийг МАНАН бүлэглэлийнхэн зохион байгуулсаар байгаа нь ил тодорхой боллоо. Уг нь ийм асуудалд Монгол төрийн төлөө зүтгэж буй хэн бүхэн цаг заваа барахгүй байх ёстой юм.

Гэвч зүгээр хараад сууж болохгүй нь бололтой. Энэ нь дамаараа өнөөдөр цар тахлын улмаас монголчууд биднийг нөмрөөд байгаа улс орны эдийн засаг, ард нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд аюул занал учруулах хэмжээний үйл ажиллагаа болж хувирах шинжээ нэгэнт олжээ. Тиймээс миний бие МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.176.64)
    худлаа зална гэж үзүүлэх юмаа зайл зайл
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • наран (103.229.123.17)
    цар тахалтай огт тэмцэхгүй байж худлаа ярихымаа
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 50 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 1 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 1 цаг 51 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 1 цаг 51 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 1 цаг 52 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 1 цаг 52 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 1 цаг 53 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 1 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 4 цаг 2 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 4 цаг 3 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 4 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 4 цаг 5 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 4 цаг 7 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 4 цаг 17 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 4 цаг 25 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 4 цаг 40 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 18 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 18 цаг 31 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top