x

Иргэн та Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгөөрэй!

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс аравдугаар сарын 29-нийг дуустал санал авна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүрийн санал чухал юм. Иймээс иргэн та дараах зааварчилгааны дагуу саналаа өгч, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаарай.

Цахимаар ulaanbaatar2040.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой. Мөн QR код бүхий постерийг харьяа хороо, дүүргүүдэд байрлуулсан. Энэ QR кодыг гар утасны камераар уншуулахад веб сайт руу шууд нэвтрэх юм. Та ulaanbaatar2040.mn сайт руу нэвтрэн орсноор товч танилцуулга, санал өгөх, видео танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн үндсэн цэс бүхий цонх гарч ирнэ.

Үүний санал өгөх гэсэн цэс рүү орсноор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх хэсэг гарч ирнэ. Санал өгөхөөс өмнө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцахын тулд "Товч танилцуулга үзэх” гэсэн холбоосыг дарж, товч танилцуулга хэсэг рүү шилжих, эсвэл гар утасныхаа камерыг нээн дээр харагдах QR кодыг уншуулснаар мэдээлэл авах боломжтой.

Товч танилцуулгыг уншиж танилцсаны дараа санал өгөх хэсэг рүү буцаж орно. Та өөрийн овог, нэрээ бичнэ. Мөн өөрийн байнга оршин суудаг дүүрэг, хороо, харгалзах насны ангиллаа сонгох юм. Та өөрийн амьдарч буй орчиндоо 1-10 хүртэлх үнэлгээ өгнө. Нэг оноо муу гэсэн илэрхийлэл бол 10 оноо сайн гэсэн илэрхийлэл.

Үүний дараа таны амьдарч байгаа орчинд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох зорилго бүхий нийгмийн тэгш хүртээмж, хот байгуулалтын асуудал, хүрээлэн буй орчны асуудал, аюулгүй байдал гэсэн дөрвөн бүлэг асуулт гарч ирнэ.

Та хариулт өгөхдөө бүлэг тус бүрээс хамгийн чухалд тооцсон нэг хариултыг сонгоно. Дараа нь таны амьдарч буй орчныг сайжруулахад нэн тэргүүнд хийвэл зохих ажлуудын жагсаалт гарна. Та энэ хэсэгт гурав хүртэл хариултыг сонгох боломжтой.

Дараагийн хэсэгт та хотын хөгжилд өөрийн зүгээс оруулах хувь нэмрийг бичнэ. Жишээ нь, хогоо ангилан ялгадаг болно гэх мэт.

Үүний дараа та хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг дэмжих, өөрчлөлт оруулах гэсэн хоёр сонголт бүхий товчноос аль нэгийг нь сонгоно. Танд төсөлд өөрчлөлт оруулах санал байхгүй бол төслийг дэмжих товчийг дарж, төсөлд саналаа илгээх товчийг дарна.

Хэрэв танд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд өөрчлөлт оруулах санал байгаа бол төсөлд өөрчлөлт оруулах саналтай байна гэсэн товчийг дармагц санал, шүүмж бичих цонх бий болно. Уг цонхонд та хэдэн ч тэмдэгт бичих боломжтой. Ингээд төсөлд саналаа илгээх товчийг дарна.

Та төсөлд саналаа илгээх товчийг дармагц дараагийн цонх руу шилжих бөгөөд таны овог, нэр бүхий талархлын сертификат бэлэн болсон байна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгсөн танд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 4 цаг 51 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 5 цаг 7 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 5 цаг 11 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 5 цаг 17 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 5 цаг 21 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 5 цаг 35 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 5 цаг 41 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 7 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 7 цаг 44 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 3 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 8 цаг 5 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top