x

Загварын ертөнц: Бохо стиль гэж юу вэ?

Бохо нь алдар нэр эсвэл мөнхийн сонгодог стильтэй эн зэрэгцэнэ. Уран бүтээлчид түүнийг өөрсдийн барааны тэмдэг болгож, дизайнерүүд түүний төгсгөлгүй ургах сэтгэмжид дуртай болжээ. Хотын гангачууд  бохо деталийг өдөр тутмын гоёлдоо ашиглахыг  чухалчилдаг болсон байгаа. Тэр бохо гэдэг нь юу вэ?

Асуудлын түүх

Чөлөөт сэтгэгчдийн  бохо гэдэг  стилийн түүх нь XVII зууны эхнээс үүдэлтэй. Тэр цагт Европ даяар цыганчууд нүүдэллэж байв. Сэргэлэн францчууд  тэр чөлөөт нүүдэлчдийн  амьдралын стиль болох  дуу хөгжим, бүжиг наадам, бодож санах түгшүүргүй амьдрах нь заримдаа  өөрсдийнх нь язгууртнуудынх шиг байгааг олж харжээ. Тэгээд л “богемын” гэх ойлголт үүсч цыганы хувцасны стилийг “бохо” гэж нэрлэх болжээ.

XX зуунд бохо  хиппи,  ба давхарлагдсан  натураль даавууг илүүд үздэг дагалдах соёлынхон дунд  ихээхэн алдаршжээ. XXI зуунд цыган, хиппи нарын өвийг өндөр загварын ертөнц  авч эхлэн  бохо стилийн  амьсгаатай цуглуулгыг олон алдартай дизайнерууд  хийж эхлэн түүнд  гялбааг нэмэн өгсөн байгаа.

Бохо стилийн онцлог нь түүнийг тогтуунд байдаг ба  түүнийг дагагчид  загварын трендыг  анхаардаггүй. Чөлөөт эсгүүр,  угсаатан зүйн сэдэв,  урт олон давхрагатай банзал, байгалийн өнгө, хүрэмтэй  сарафан  нүдэнд тусч байдаг том хэмжээний  хүнд аксессуарууд ба деним  зэрэг нь стилийн гол шинж тэмдэг юм.

Хувцас ба  аксессуарууд

Хэрэв та бохо стилиэр гангарах хүсэлтэй бол хамгийн түрүүнд  эд зүйлийг ямар материалаар хийснийг анзаарах хэрэгтэй. Хувцасны гол материал нь   цуу ямбуу, маалинга, торго, арьс зэрэг байх бөгөөд цайвар, хүрэн, бүдэг ногоон, усан үзмийн, улаан ба тоосгон өнгүүд голлоно.

Бохо-гардеробт жийнс, урт даашинз, рюшатай сарафан, хантааз, цацагтай хүрэм, чөлөөтэй ноосон цамц   заавал ордог.

Бохо элементтэй гардероб

Аксессуар энэ стильд онцгой байр эзлэнэ. Хөл, гарын  өргөн бугуйвчаас эхлээд ээмэг, бөгж,  зүүлт шүр  сувд их хэрэглэгддэг.

Энэ ер бусын стильтэй зохицохын тулд өөрийн  хувцас хунараа голоод зөвхөн цацаг бүхий урт банзалтай гангараад байх хэрэггүй нь мэдээж. Бохогийн  тусгайлсан, танигдахаар элементүүдийг гоёлдоо ашиглах нь  таны өдөр тутмын амьдралыг сонирхолтой болгож өгнө.

Энэ улиралд уг стилийг санагдуулах эд зүйлсээс өргөн суран бүс, хиймлээр хуучруулсан арьс, рюши, угсаатан зүйн принт, том хэмжээний зүүлт ээмгүүд загварт голлож байна. Мөн түүнчлэн бүдэг улаан, хүрэн, цайвар, хүрэн улаан гэх тусгайлсан өнгүүд  чухал болж байгаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 1 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ 1 цаг 20 мин Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барьж байна 1 цаг 21 мин Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ 1 цаг 22 мин Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 3 цаг 19 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 3 цаг 25 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 3 цаг 28 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 3 цаг 45 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 3 цаг 48 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 3 цаг 49 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 6 цаг 16 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 17 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 6 цаг 18 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 21 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 6 цаг 22 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 7 цаг 6 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 7 цаг 34 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 7 цаг 36 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 7 цаг 38 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 7 цаг 40 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажл... УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г...
Top