x

Х.Баттулгын дэргэд Ц.Туваанаас өөр хүн харагдахгүй байна

Удахгүй АН-ын их хурлыг хуралдуулж, нам дотор үүсээд байгаа талцал хуваагдлыг нэг мөр дуусгахаар амласан намын удирдлагууд бэлтгэл ажилдаа оров бололтой. Бэлтгэл ажлын нэг хэсэг нь өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс таван жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл оногдуулж, гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын АН-ын бүлгээс хөөсөн явдал байлаа. Хөөх ч гэж дээ, угаасаа хуулийн хувьд боломжгүй шийдвэр гаргаж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлэгт авснаа залруулсан хэрэг. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт яг таван сар болоод гарч байгаа юм байна. Одоо УИХ дахь АН-ын бүлэг 10 гишүүнтэй үлдлээ.

Өмнөх УИХ-уудын үед АН, МАН-ын бүлэг нийлээд "62 бүдүүн бүлэг" гэх мэтийг байгуулж болдог байсан ч УИХ-ын тухай хуульд "УИХ дахь намын бүлгүүдийг зөвхөн сонгуулийн үр дүнгээр байгуулах" тухай өөрчлөлт оруулснаар нэг намын бүлгээс гарч нөгөө намын бүлэгт ордог барьдаг явдал үгүй болсон билээ. Тэгсэн хэрнээ тухайн намаас сонгогдсон гишүүн намаасаа гараад шинэ нам байгуулчихвал намын бүлгээс нь хасчихдаг. Өмнөх УИХын үед Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас гарч ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ намыг байгуулснаар АН УИХ-д бүлэггүй болж байлаа.

Тиймээс хуулийн хувьд бол угаасаа МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар, бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг нарыг АН-ын бүлэгт байх, АН-ын бүлгийн шийдвэрт оролцох эрхгүй гэж шийдсэнд гайхах зүйл байхгүй. Хоёрдугаарт сүүлд болсон үйл явдлын дараа (Д.Ганбат, С.Одонтуяа нарыг бүлгийн даргаас огцруулах гэсэн) Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгийн шийдвэрт оролцох эрхгүй гэсэнд ч эмзэглээд байх шалтгаан байхгүй. Тэдний төлөвлөснөөр Ц.Туваан УИХ дахь намын бүлгийн дарга болсон бол АН УИХ дахь сөрөг хүчний байр сууриа алдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "алчуур" болоод МАН-д очих байлаа.  

Тиймээс ямар ч байсан намын их хурал болохоос өмнө амжиж, хуулийн хувьд ядахдаа "Женко"-гоосоо тусгаарлах гэсэнд гайхаад байх зүйл алга. Ямарч байсан парламент дахь намын бүлгийн хувьд "Женко" Х.Баттулгын эрхшээлээс гарч чадлаа гэсэн үг. Өмнө нь УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүний гурваас бусад /Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ, С.Одонтуяа/ нь "Женко"-гийн хүн гэж харагддаг байсан бол өнөөдөр тооны харьцаа нөгөө талд гарсан бололтой. Ерөнхийлөгч асан өөрөө МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалыг шохоорхоогүй бол ийм зүйл болохгүй ч байсан байж мэднэ. АН ядарлаа ядарлаа гээд МАН-ын даргын зөвлөхийн халаасны нам болж болохгүй биз дээ. Х.Баттулгын халаасанд байх, Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийн халаасанд байх хоёрт ихээ том ялгаа бий.

Харин Ц.Тувааны хувьд ХАА-н дэд сайд байхаасаа л Х.Баттулгын ивээл дор малын вакцинаар баяжсан болохоор холдъё гэхнээ холдох газаргүй байгаа биз. Жаахан сарвалзах гэвэл нөгөөх нь хүзүүн дэх олсноос нь нэг дугтарчихад номхроод ирнэ.

Харин Н.Алтанхуягийн хувьд "Х.Баттулга л гэсэн үг" гэж хэлэгдэж байгаа ч албан ёсоор АН-ын гишүүн бус учраас /УИХ-ын 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэнийх нь дараа С.Эрдэнэ намын гишүүнээс хассан/ тоглоомонд шууд оролцох боломжгүй гэсэн үг. Нэг иймэрхүү нөхцөл байдал дунд АН-ын Их хурал хуралдаж, даргынхаа асуудлыг шийдэхээр болоод байна. Хамгийн гол нь намын тамга С.Эрдэнийн нэр дээр байгаа. Энэ тамгыг хэнд шилжүүлэхийг АН биш, МАН өөрийн шүүхээр шийдэх болчихоод байгаа нь л эмзэглэл төрүүлж байна даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 56 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top