x

Явах, үлдэх ДАН сайд нарын ЯЛГАА!

Засаг сэлгээ хийнэ. Энэ тодорхой болов. Хэд хоногийн өмнөөс зарим сайд нарт хариуцлага тооцох талаар яригдаж эхэлсэн. МАН-ын бүлэг энэ ажлыг Ерөнхий сайдад даалгасан. Улмаар өчигдөр Засгийн газар бүтэцдээ өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Гэхдээ энэ тусдаа асуудал юм. 

Хамгийн гол нь сүүлийн үед зарим сайдын хариуцсан салбарт ноцтой гэхээр алдаа завхрал үүссэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс тэр сайд нарыг хурцаар шүүмжилж байна. Шүүмжлэлийн “бай”-ны эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон явж байна. Өмнө нь хэлж л байсан даа, Г.Ёндон сайд ажлаа ЗГХЭГ, ХЗДХЯ-нд үүрүүлчихлээ байна гэдгийг.

...Бод доо, энэ бөөрөнхий дэлхий COVID-19 цар тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас баржээ. Монголд ч халдвар болоод амиа алдсан хүний тоо өндөр байна. Цар тахлыг дийлсэн нэг ч Эрүүл мэндийн сайд байтугай, засаг төр, лидер тодроогүй. 

УУХҮЯ-ны шууд харьяалах Оюутолгойн төсөл гэх мэт томоохон асуудал ийм маягаар шилжсэн. Харин Г.Ёндон сайдын нуруун дээр Монгол Улсыг шатахууны нөөцтэй байлгах ганц л үүрэг үлдсэн. Харамсалтай нь өнгөрсөн сарын дундуур Монгол даяараа АИ92 шатахууны хомсдолд оров. Үлдсэн жаахан шатахуунтайгаа ШТС сахиж хоноцгоож, юу ч үгүй хоосорсон нь сав бариад явган таваргацгаалаа. Мөн ч хөгийн юм болсон доо. Шатахуун яагаад тасарсан бэ гэдгийг янз бүрээр тайлцгаасан. 

“...Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орно шүү. Танайд өгдөг шатахууныхаа тал хувийг хаслаа” гэж оросууд наймдугаар сард манайд мэдэгдсэн. Оросын тал дараа нь 2021 оны есдүгээр сарын 20-нд үлдсэн талыгаа ч өгөх боломжгүй боллоо гэсэн бичиг ирүүлсэн гэж Г.Ёндон сайд ярьсан. Учир нь үүнээс гурав хоногийн өмнө Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг Монголын Засгийн газар, Хятадын мөнгөөр, тэндхийн компаниар бариулах гэрээг байгуулжээ. 

Үүний зэрэгцээ өнөөх “Рио” гайхал манай гурван импортлогч компанийг “...Оюутолгойд шатахуун нийлүүлэх гэрээг ч хоёр жил сунгаж өгье. Арваннэгдүгээр сарын 2-нд гэрээ байгуулъя. Харин та нар...” гээд хошгируулсан гэх мэдээлэл бий. Үнэхээр ч Оросын тал үлдсэн шатахуунаа нийлүүлэх боломжгүй болсон гэдгээ есдүгээр сарын 20-нд манайд мэдэгдсэн. Гэтэл үүнээс долоо хоногийн өмнө “Шунхлай”-гаас эхлээд хязгаарлалт хийгээд эхэлсэн байсан. Одоо үүнийг “...Шатахууны зохиомол хомсдол, эрсдэл үүсгэсэн байж болзошгүй” гэсэн шалтгаанаар манай хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж байна. 

Арайхийж шатахуунтай золгоод арваад хонож байтал онгоцны шатахууны тендер нэхсэн компани “...шатахуун тасарлаа” гэж ганцхан шивнээд л Улаанбаатарчуудыг ШТС-ууд дээр овоолчихов. Ийм тайлбар мэдээллүүд хөвөрч байна. Гэвч, хэдий ийм байлаа ч Г.Ёндон УУХҮ-ийн сайдын хувьд шатахуун таслахгүй байх л үүрэгтэй. Адаглаад л Орос, Хятадын ижил түвшний сайд нар нь тоодоггүй юм бол үйлдвэрлэгч, экспортлогч компанийн захирлуудтай холбоо харилцаатай тогтоочихсон байх ёстой юм. Бас импортлогчидтойгоо нэг завины хүмүүс шиг ойлголцолтой болох учиртай. Чадсангүй л дээ. Одоо энэ сарын сүүлчээр Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орно. Юу болох юм, бүү мэд.

Шатахууны араас шахмал түлшний хомсдол үүсч Засгийн газар нь тал бүрээсээ шүүмжлэлийн шанаа хүртлээ. Уг нь бол Н.Тавинбэх сайд л гал алдчихаж байгаа юм. Ц.Даваасүрэнгийн үеэс шахмал түлш Эрчим хүчний сайдын хариуцсан асуудал болж ирсэн. Үүнийг Н.Тавинбэх мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл шөнийн цаг агаар хасах хэм рүү орж амжаагүй байхад л шахмал түшний олдоц муудаж, оочер дараалал үүсэв. Улаанбаатарын 200 мянган өрх сард 100 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Зунжин үйлдвэрлээд өвлийн хэрэглээг бэлдчих бүрэн боломжтой юм. Уг нь энэ толгой өвтгөж, зүрх халируулаад байх том ажил биш. Гагцхүү Н.Тавинбэх сайдын зохион байгуулалт муу байгаагийн л илрэл. Сая яав, түлш тасарсны дараа үйлдвэр дээр нь давхиж очоод “Тавантолгой түлш” компанийн М.Ганбаатарт навч загнуулаад буцаж байх юм. Өмнөөс нь өөдтэй ганц үг хэлж чадаагүй. Тэгээд засаг дээрээ ирж байж хүнд байдлаас гарсан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гарч ирж зохицуулсан л даа.

...Ойрын үед Ерөнхий сайдын шийдвэрээр юм уу, аль эсвэл Үндсэн хуулиас “дан дээл”-ний заалтыг авч хаяснаар лав энэ хоёр сайд албан тушаалаасаа буух бололтой.

Энд нэг зүйлийг хэлэхэд, шүүмжлэлд өртөөд байгаа “дан” сайд нар ажлаа хийхгүй, эсвэл улс орон, яам тамгынхаа эсрэг ажиллаад байгаа юм байхгүй. Яваад л байгаа харагддаг. Зүтгээд л байгаа үзэгддэг. Гэвч сайдын хэмжээний чансаа жаахан дутаад байх шиг байгаа юм. Тэгэхээр ойрын үед Ерөнхий сайдын шийдвэрээр юм уу, аль эсвэл Үндсэн хуулиас “дан дээл”-ний заалтыг авч хаяснаар лав энэ хоёр сайд албан тушаалаасаа буух бололтой. Түүнчлэн сошиал шуугиулж, нийгмийн дайралтад байнга ордог зарим “дан” сайд ч тэдэнтэй хамт “гарах хаалга” зүглэнэ гэсэн мэдээлэл бий.Гэхдээ бид “дан” сайд нарын ажиллаж буй байдлын ялгаа заагийг ойлгох хэрэгтэй юм байна лээ. Яахав, УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахуун дээр, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх шахмал түлшин дээр “уначихаж” байгаа юм. Харин эдгээр сайдтай адилгүй ч зохиомжит дайралтын “бай” болсон нэг сайд бий. Байсгээд л энд тэнд зургийг нь эвлүүлж тавидад гөвдөг. Тэр “бай” бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд л доо. Үнэндээ эрүүл мэндийн салбарын хэнбугай ч сүүлийн хоёр жилд толгой өөд татах завгүй ажиллаж буй юм. Энийг бүгдээрээ мэдэж байгаа. С.Энхболд ч сайдаар томилогдсоноосоо хойш “улаан бүс”-тээ голдуу ажиллаж, COVID-19-ийн эсрэг салбарынхантайгаа хамт зүтгэж байх жишээтэй. Харин мань эр PR буюу өөрийгөө дөвийлгөх, ойлгуулах талаар огт хөдөлдөггүй нөхөр аж. Дээрээс нь улстөржиж гүйгээд байдаггүй. Чухам энэ байдал нь сайдын суудалд санаатай зарим нэгэнд олз болдог бололтой юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг магтаад байгаа хэрэг биш. Бодит байдал нь л энэ. 

Ер нь бол хэн ч Эрүүл мэндийн сайд болоод өнөөдрийн нөхцөл байдлыг С.Энхболдоос сайжруулна гэж байхгүй. Эмнэлгүүдийн хүрэлцээ, ор дэрний хангамж, элдвийн бусармаг явдал зэрэг өнөөдөр бий болчихсон зүйл биш. Лав гучин жилийн хур “өв” гэхэд болно. Энэ бол бодит үнэн. Бод доо, энэ бөөрөнхий дэлхий COVID-19 цар тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас баржээ. Монголд ч халдвар болоод амиа алдсан хүний тоо өндөр байна. Цар тахлыг дийлсэн нэг ч Эрүүл мэндийн сайд байтугай, засаг төр, лидер тодроогүй байна. Харин долоон тэрбум гаруйгаар тоологдох хүн төрөлхтний улс үндэстнүүд цар тахлын өмнө хүчин мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч байна. Эцэст нь дасан зохицохоос өөр сонголтгүй гэдгийг ухаарч эхлэв. Цаашид тав, магадгүй долоон жилийн хугацаанд энэ цар тахал бидэнтэй хамт “амьдарна” гэж эрдэмтэд тооцооллоо. Ийм л аюултай бид нүүр тулсан. Тэгэхээр ядаж улстөржихдөө ялгаатай, заагтай байх ёстой болж байна.

Өөрөөр хэлбэл, С.Энхболд мэтийн зарим “дан” сайд нараа хар PR-ын самбар болгочихолгүй, ажлаа хийх боломжийг олгочих л доо. Үүнийг нийтэд бус, нэр бүхий улстөрчдөд хандаж сануулан захимаар байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 49 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 1 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 1 цаг 50 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 1 цаг 50 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 1 цаг 51 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 1 цаг 51 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 1 цаг 52 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 52 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 0 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 4 цаг 1 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 4 цаг 2 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 4 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 4 цаг 4 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 4 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 4 цаг 16 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 4 цаг 24 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 4 цаг 38 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 18 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 18 цаг 30 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top