x

"Хуулийн төсөлд цэг, таслал нэмж хасаагүй. Хуулийн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга болон Д.Өнөрболор гишүүн байсан"

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн төсөлтэй холбоотой үл ойлголцол үүсэхээр мэдээллүүд цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Тиймээс энэ хуулийн гол зорилго нь юу байсан, Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан юу вэ гэдгийг тайлбарлая.

Бид 2020 оны Есдүгээр сараас хөрөнгө оруулалтын чуулгануудыг зохион байгуулж, 2021 оны нэгдүгээр сард мэдээлэл технологийн компаниудыг гадаадын зах зээлд хэрхэн гаргах талаар ажлын хэсэг байгуулаад, 30-аад компанитай хамтарч ажиллалаа. Мөн МҮХАҮТ болон бусад танхимуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнгөрөгч тавдугаар сард яг одо о яригдаж байгаа хуулийн төслөөр МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулж, зургадугаар сард хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төсөл дэх хөрөнгө оруулалтын босго буюу Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болоод хуулийн талаар үл ойлголцох байдал үүссэн гэж харж байна.

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн 118 оронд хөрөнгө оруулалтын ямар нэгэн босгогүйгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байгаа. Зөвхөн 2020-2021 онд 70-аад оронд тэр босгыг тэглэж, хөрөнгө оруулалтын орчноо улам таатай болгосон. Харамсалтай нь энд Монгол Улс багтаагүй. Тиймээс бид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээх зорилго агуулан энэ хуулийн төслийг боловсруулсан.

Бид старт ап-ууд, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрхзүйн орчныг бий болгохгүй бол зөвхөн Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг ярьсаар сүүлийн 10 жилийн өнгөрөөлөө.

Өнөөдөр хуулийн процесс яаж явдаг вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагч Монголын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийхийн тулд мөнгөө түр дансанд байршуулаад, гэрчилгээ гарсны дараа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг авдаг. Энэ хугацаа нь 1-2 сар. Цар тахлаас болоод Монголд гадны иргэд ирэх боломжгүй болсон. Харин E Mongolia платформыг ашиглан компани нээх, аж ахуйн нэгжийн улсын бүртгэл авах боломжтой болсон. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго нь гадаадын иргэн ч бай Монгол Улсын иргэн ч бай компани байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

100 мянган ам.долларын босгын тухайд, гадаадын хувьцаа эзэмшигчдийн тоогоор 100 мянган ам.доллар орж ирсэн байх ёстой байдаг.

Тухайлбал, 10 хувьцаа эзэмшигчтэй компанийн ес нь гадаадын иргэн байлаа гэж бодоход тус бүр 100 мянган ам.доллар байршуулах асуудал яригдана. Хэрэв Монгол Улсын иргэн 50 хувийг нь эзэмшье гэх юм бол 1.1 сая ам.доллар гаргах асуудал үүчихээд байгаа юм. Тиймээс энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нэр томьёо байхгүй болно.

Хөрөнгө оруулалт гэдэг бол байшин сав авах үйл явц биш. Хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн хувьцаанд нь хөрөнгө оруулж, хувь эзэмшихийг хэлж байгаа юм. Байр, машин авснаар хөрөнгө оруулалт болно гэж зарим гишүүн эсэргүүцэж байсан. Тэр бол ташаа ойлголт" гэлээ. 

Дашрамд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хамт УИХ-д өргөн барьсан П.Анужин, Д.Өнөрболор нар уг хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдээд байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн төслийг нэг жилийн хугацаанд боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, өргөн бариад явж байна. Бид өнгөрөгч тавдугаар сард өргөн барих гэж байгаа төслөө МҮХАҮТ-аар хэлэлцүүлсэн. Тэгэхэд УИХ-ын дарга болон Д.Өнөрболор гишүүн байсан. УИХ-ын гишүүн хэлэлцүүлгийн аль ч шатанд хуулийн төслөө эгүүлэн татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л эдэлж байна гэж харж байна. Энэ асуудлыг УИХ-ын Тамгын газарт хэлэлцээд шийдэх байх. Түүнээс биш хуулийн төсөлд цэг, таслал ч нэмж хасаагүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top