x

Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Монголд байгуулах боломжтой гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) дэд ерөнхийлөгч Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн улс орнууд цар тахлын сорилтыг даван туулахын төлөө хичээж буй энэ амаргүй цаг үед Монгол, Италийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, манай улсад айлчилж байгаад нь ноён Этторе Росато тэргүүтэй Италийн парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Ноён Этторе Росато цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хариу талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Роберто Фикогийн мэндчилгээг уламжиллаа.

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн болон улс төр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын парламент хоорондын ойр дотно харилцаа Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг. Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд Та бүхний энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэв.  

Түүнчлэн Монгол Улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьдралын чанараар Азийн бүсийн тэргүүлэгч орны нэг болохыг зорьж, хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг парламентын энэ удаагийн чуулганаас дэвшүүлсэн хэмээн онцоллоо.  

Тэрээр “Европын улс орнуудаас Итали Улс нь манай улсын худалдааны чухал түнш, ялангуяа манай самнасан ноолуурын Европ дахь гол зах зээлийн нэг. Тухайлбал, 2020 онд нийт самнасан ноолуурын экспортын 80 орчим хувийг Итали Улсад нийлүүлж, Италийн ноолуурын хэрэгцээний 22 хувийг дангаар хангасан гэсэн статистик мэдээ байна. Тиймээс энэ салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Монголд байгуулах, Италийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой гэж үзэж байна.

“Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг байгуулж байна

Италийн талын дэмжлэгтэйгээр “Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг талууд хамтран байгуулж байгаа. Энэхүү төвөөр дамжуулан Италийн өндөр технологийг эзэмшиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байгаад таатай байна” гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн юм.

Ноён Этторе Росато манай хоёр орон түүх, соёлын өвөрмөц, арвин баялаг уламжлалтай. Хамтын ажиллагаа маань түүхэн хэлхээ холбоо, ард түмнүүдийн илэн далангүй, дотно нөхөрлөлд суурилдаг. Энэ хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засгийн салбарт улам өргөжүүлэх нь чухал юм. Бид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр МҮХАҮ-ийн танхимын удирдлагуудтай уулзлаа. Маргааш яамд, аж ахуйн нэгжүүдээр зочилно. Энэ үеэр хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлийн талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүч, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл зэрэг Монголын тэргүүлэх салбаруудад өргөжүүлэхийг бид сонирхож байна. Италийн томоохон хөрөнгө оруулагч Монголд үйл ажиллагаа явуулж эхлэх цаг хугацаа удахгүй тохионо гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Италийн талыг оролцуулах санаачилга гаргавал бид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ийм шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллахыг хүсье гэв.

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, улмаар экспортлогч орон болохыг зорьж байгаа тул ноос ноолуур, арьс ширний боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээрх Италийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Европ болон Италийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Уулзалтын үеэр соёл, боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, сонгодог урлагийн чиглэлийн харилцаагаа идэвхжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, итали мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах сонирхолтой байгаагаа тэрбээр онцлов.

Хоёр тал хөндөж ярилцсан асуудлуудыг харилцан дэмжиж, бодит үр дүнд хүргэх, хамтын ажиллагаагаа илүү шинэ түвшинд гаргах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн бүлгийн гишүүн Г.Ганболд, Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Марко Ди Маёо, Никола Карэ, БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top