x

Беларусь улсад монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын VI дугаар уулзалтад оролцох үеэрээ Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Владимир Макейтай уулзалт хийлээ.

Тэрээр Монгол, Беларусийн харилцааг өргөжүүлэхэд Монгол Улсын төр засаг анхаарч байгааг илэрхийлээд саяхан тус улсад суух манай Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Беларусь Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа ороод байгааг дурдав.

Сайд В.Макей Монгол Улс Беларусь Улсад Элчин сайдын яамаа нээсэнд баяртай байгаагаа илэрхийлж цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэхийн сацуу боловсролын салбарт хамтран ажиллах, монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж байгааг дурдлаа. Хоёр тал улс төрийн харилцааг бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын төслүүдэд цаашид ч анхаарал хандуулж ажиллахаа нотлов.

Монгол, Беларусийн хооронд 1992 оны Нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Ирэх 2022 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох тул ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мөн санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top