x

Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto”-д хариу захидал илгээв

“Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн байна.

“Financial Times”-ийн мэдээлснээр "Төсөлтэй холбоотой үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдээгүй, мөн өдий хүртэл бодитой ахиц гарахгүй байгаа"-г дурдаад "Монгол Улсын Засгийн газрын тэвчээр алдрахад ойрхон байгаа"-г захидлаар дамжуулан илэрхийлсэн байна. Мөн "Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд ирүүлсэн “Rio Tinto”-ийн хариу тайлбарт сэтгэл дундуур байгаа"-гаа илэрхийлжээ.

Үүнээс гадна "Уурхайн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд хүлээх ёсгүй" хэмээн онцолжээ.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан гэж “Rio Tinto” хариу тайлбар өгсөн юм.

Өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал гүний уурхайн үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор ирэх оны аравдугаар сард эхэлнэ гэж баттай хэлэхэд хэцүү гэж мэдээлж байв.

Харин Хууль зүй, Дотоод хэргийн сайд захидалдаа "Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил цар тахлаас өмнө бүрэн дуусах боломжтой байсан" гэсэн байна. Мөн "Зардал яагаад хэтэрсэн талаар “Rio Tinto”-оос баримт нотолгоотой тайлбар ирүүлэхгүй бол хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгасан шалтгаануудыг зардал хэтрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс гэж үзнэ" гээд "Цаашид хөрөнгө оруулагч тал мэдээллийн ил тод байдлыг хангаснаар Монгол Улсад чухал ач холбогдолтой энэхүү төслийг үргэлжлүүлэх боломжтой болно" гэсэн байна.

“Rio Tinto”-ийн зүгээс захидалтай холбоотой байр сууриа илэрхийлэхээс татгалзжээ.

Эх сурвалж: BLOOMBERG TV

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна саяхан “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 10 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 14 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 28 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 33 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 18 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 37 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 58 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 29 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 45 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top