x

О.Цогтгэрэл: Маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе!

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр болов. Гэвч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул зарим хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл үүсээд байгаа юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудсандаа "АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү гурван сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйдэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд, төрд итгэх итгэлээ өдөр бүрээр гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа.

АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа.

Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлэрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчдэдээ, Үүл баатартаа, асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхөддөө баярлалаа.

Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа" гэсэн байна.

Хэдийгээр нөхөн сонгуулийн ирц хүрээгүй ч урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 3544, 28 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Үүл 4925 санал тус тус аваад буй.

Тодруулбал, 

18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт: 

  • Ц.Идэрбат /МАН/ - 12,923

  • Б.Гарамгайбаатар /АН/ - 3,544

  • М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ - 545

  • А.Бархүү /ИЗНН/ - 258

  • Д.Баатаржав /ШИНЭН/ - 174

  • Д.Чулуунбат /АТОЗН/ - 149

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт: 

  • Э.Батшугар /МАН/ - 23,998

  • Б.Найдалаа /ЗХЭЭ/ - 5,180

  • Э.Бат-Үүл /АН/ - 4,925

  • А.Отгонбаатар /ҮБЗН/ - 3,188

  • Ш.Гантулга /ИЗНН/ - 3,000

  • Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ - 1,823

  • Ц.Гантулга /ШИНЭН/ - 1,415

  • Л.Цог /ДМН/ - 199

  • Ш.Төмөрсүх /ЭЧХН/ - 108

  • А.Батдорж /АТОЗН/ - 79 санал тус тус авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.27.3)
    чи тэр ман руугаа зайлаа
    2021 оны 10 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top