x

Д.Өнөрболор: Энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл, хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.

Тус нэмэлт өөрчлөлтөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулинд гадаадын иргэн Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгийн хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байснаар виз олгохоор зохицуулагдсан хөрөнгийн хэмжээг 50 мянган ам.доллар болгох талаар УИХ-д өргөн барьсан билээ.

Энэ асуудал нь цахим орчимд ихээхэн шуугиан дагуулаад байгаа бөгөөд хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн цахим хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй.

Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна. Энэ хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийгээрэй. Огт оролцоогүй хуулийн төслөөс болж иргэдийнхээ өмнө үндэстний дайсан болж байгаадаа харамсаж байна.

Цаашид энэ хуулийг засаж залруулахын төлөө, шаардлагатай бол буцаан татах санал гаргаж хүртэл ажиллана гэдгээ үүгээр мэдэгдье” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top