x

Цай Вэньруй: Хоёр улсын төрийн тэргүүн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна.

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв.

Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов:

“Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. Энэ талаар дараа нь нарийвчлан ярилцах байх гэж бодож байна.”

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй:

“Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс тэрбум мод тарьж ургуулах тухай зарласныг бид өндөр үнэлж байна. Эх дэлхий, Монгол Улсын ирээдүй, хойч үеийн төлөө ийм санаачилга гаргасан гэж ойлгосон. Хоёр улсын төрийн тэргүүн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байгаа.”

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон: 

“Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар олон хүндрэл учирч байна. Ирэх сард Глазгоу хотод болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдвийн нэг нь ойн салбар юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих санаачилга цагаа олсон гэж үзэж байна.”

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский:

“Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ямар ч санаачилгыг Бүгд Найрамдах Чех Улс дэмжинэ. Би хувьдаа энэ санаачилгыг талархан хүлээж авлаа. Манай хоёр улс байгаль орчин, ялангуяа ойн салбарын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ санаачилга зөвхөн мод тарих биш, байгаль орчныг  хамгаалах тухай юм. Өнөөдөр бусад улсын Элчин сайдтай хамт мод тарьсандаа баяртай байна.”

БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жулиен Пауперт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга бол маш сайхан санаа. Би Монголд ирээд тавхан долоо хонож байна. Монгол Улс маш үзэсгэлэнтэй, гэхдээ ой мод багатай юм байна. Мод таривал улам үзэсгэлэнтэй болно. Би анх удаа мод тарилаа. Тарьсан модоо эргэж тойрч байх болно оо.”

Дэлхийн банк групп /ДБГ/-ын Суурин төлөөлөгч Андрей Михнев:

“Мод тарих санаачилгад хүн бүр оролцож байна. Өргөн хүрээгээр нь авч үзвэл дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд оруулж буй хувь нэмэр. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад маш олон сорилт тулгарч байгаа учир илүү их чармайх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж байгаад баяртай байна.”

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд 300 гаруй байгууллага, аж ахуйн нэгж мод тариад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top