x

Э.Цэндбаатар сорилгод орохоос татгалзсанд Х.Нямбаатар сайд буруутай

МУГТ Э.Цэндбаатар Эрдэнэт хотод өнөөдөр болох байсан ДАШТ-ий сорилгод орохоос татгалзжээ. Сорилго тэмцээнд оролцох хоёр тамирчин өглөө 07.00 цагт  жингийн үзлэгт орох байсан ч Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.Энхтайван “Бид маргаашийн сорилгод оролцох боломжгүй боллоо” гэдгээ тэмцээний шүүгчид мессежээр мэдэгдсэн байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагч багшдаа хадаг барин мөргөж, “Та нарынхаа итгэлийг алдахгүй, сорилго явуулаад өгөөч” гэж гуйж байсан тамирчин гэнэт өнөөдөр тэмцээнээс татгалзсан нь санаандгүй зүйл биш байж таарна.

Бүр тодорхой хэлбэл, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар гэж нэг цайчихсан этгээд тэмцээний өмнө 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад мөнгө төлж ороод “Э.Цэндбаатар өөрөө түрүүлж цохисон, би худлаа яриагүй, бичлэг нь байгаа” хэмээн ярьсан билээ. Бичлэгийг нь хүртэл нийгмийн сүлжээнд тавьсан. Гэвч хэсэг хэсгээр тасдаж тавьсан бичлэгээс хэн нь түрүүлж цохисон, зодоон эхлүүлсэн гэдгийг нотлох боломжгүй нь тодорхой.

Тэгээд ч Х.Нямбаатар сайдын энэ удаагийн үйлдлийг шийдвэрлэх тэмцээний өмнө Э.Цэндбаатар тамирчинд сэтгэл зүйгээр дарамталж, тэмцээнээс хүчээр татгалзуулах гэсэн шахалт гэж үзэхээс өөр аргагүй. Зөвхөн сэтгэлзүйгээр нь дарамтлаад зогссон гэдгийг хэн нотлох юм.

Хэрэв тиймгүй байсан бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүн хамаг ажлаа хаяад, архи уусан хүмүүсийн зодоон нүдээн дээр гүйж очоод “энэ нь түрүүлж цохисон, тэр нь цохиулсан” гээд шүүгч хийгээд явна гэж байх уу? Тэмцээний өмнө тамирчнаа ингэж дэмждэг спортын холбоог та урьд өмнө үзсэн үү? 

Х.Нямбаатар гэж нөхөр хүний хөлс, цусанд тийм их дуртай юм бол УИХ-ын гишүүнээ болиод, Хууль зүйн сайдаа өгчихөөд явж очоод тэр зодоон цохионоо шүүх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол нэгдлийн бух шиг айл айлын зэл шөргөөгөөд, түйвээгээд явах хэрэггүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (139.5.218.220)
    2 лаа адилхан новш тэр олон хүмүүс дотроос ганцхан цэндийг зодно гэдэг өөрөөс нь болж байгаа юм ер нь байнга л зодооны асуудалтай хөөрүү мангар бацааныг өмөөрөх хэрэг байхгүй 1 л өдөр шорон явах нь тодорхой
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.7)
    Ёстой голыг нь олж үнэн төрхийн харагдтал бичжээ.
    2021 оны 10 сарын 03 | Хариулах
  • Ганбат (66.181.161.58)
    Ёстой үнэнийг бичжээ.
    2021 оны 10 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 7 цаг 27 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 7 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цаг 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 8 цаг 34 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 22 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 22 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 23 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top