x

Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг товлохоор болжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай утсаар ярьжээ.

Энэ үеэр хоёр улсын сайд нар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах асуудлыг хөндсөн байна. 

Түүнчлэн Гадаад харилцааны сайд нар хоёр тал Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг энэ оны туршид худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөн агуулгатай арга хэмжээ зохион байгуулан угтаж буйд баяртай байгаагаа онцлон тэмдэглээд, оны үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлалын талаар санал солилцсон аж. 

Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах нь чухал болохыг сайд нар онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд нар энэ үеэр хоёр талын худалдаа, дэд бүтэц, боловсролын салбарын хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. 

Тухайлбал, “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ярилцаж, Улаанбаатар хотод Монгол-Оросын хамтарсан дунд сургууль байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 

Сайд нар мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 40 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 43 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 1 цаг 45 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 1 цаг 45 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 1 цаг 47 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 1 цаг 48 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 1 цаг 49 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 52 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 3 цаг 52 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 3 цаг 53 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 3 цаг 53 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 3 цаг 54 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 3 цаг 54 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 3 цаг 55 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 3 цаг 55 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 2 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 3 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 6 цаг 4 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 6 цаг 5 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 6 цаг 5 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха...
Top