x

М.Тулгат: Ерөнхий сайдын нөөцгүй Засгийн газар огцрох хэрэгтэй

АН-аас хариуцлага нэхэх "Одоо боллоо" цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, чадамжгүй Засгийн газрыг огцрохыг шаардлаа.

Энэ үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат "Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн. 

Нэгдүгээрт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өнөө маргаашийг аргацаасан, гал унтраасан байдалтай байна. Сүүлийн үед бараа материалын хомсдол, тэр дундаа шатахууны хомдсол үүслээ. Гэтэл чөлөөт үнэ, эдийн засагт халдсан, мөнгө тараасан явуургүй эдийн засгийн бодлого баримталж ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж стратегийн голлох бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох шаардлага тавьсан.

Хоёрдугаарт, хил дээр экспортын бараа гацаад байна. Энэ Засгийн газар урд, хойд хөрштэй эдийн засгийн гадаад харилцаа болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хэрэгтэй.

Гуравдугаарт, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМЯ, ГЕГ зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгат үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар халхавчилж Засгийн газар төсвийн мөнгийг УИХ-ын хяналтгүйгээр үрж байна. Тиймээс энэ хуулийг цуцлахыг шаардаж байна.

Тавдугаарт, МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх хүний нөөц байхгүй бол Засгийн газраа огцруулж, энэ Засгийн газар татан буугдах хэрэгтэй" гэлээ.

Өчигдөр Цагдаагийн байгууллагаас АН-д шаардлага хүргүүлсэн бөгөөд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглодог гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цуглааныг зохион байгуулах тул цагдаагийн байгууллагыг иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top