x

У.Хүрэлсүх: Би ахмадын хотхонууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд:

“Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна.

Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна.

Тэртээх 1931 онд эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн ардын хувьсгалын ахмад партизануудын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх Партизаны хэрэг эрхлэх комисс нэртэйгээр үндэс сууриа тавьсан Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. 1968 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, 1988 онд Монголын ахмадын холбоо болон өргөжин тэлж, өнөөгийн нэршлээ авсан тус байгууллагын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчдэд болон Монголынхоо нийт ахмадуудад их ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Одоо ажиллаж байгаа хийгээд гавьяаныхаа амралтад байгаа ахмад буурлууд маань өнгөрсөн XX зуунд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулж, хоцрогдлыг арилган хүн ардаа соён гэгээрүүлж, нэгдэл хоршоолол, сангийн аж ахуй байгуулж, үйлдвэр завод, аж үйлдвэрийг цогцлоосон билээ. Зах зээлийн шилжилтийн үед хувийн аж ахуйг бий болгож, эдийн засгийг сэргээн сорилт бэрхшээл, хямралт үеийг даван туулж, үр хойчдоо шинжлэх ухаанжсан, орчин үеийн хөгжил дэвшилтэй эргэлт буцалтгүй хөл нийлүүлсэн улс орныг хүлээлгэн өгч, өнөөгийн бидний гарт боломж бүрийг атгуулжээ.

Өтгөс буурлаа өргөж, ахас ихсээ хүндэтгэж, идэр залуусаа дэмжиж, хүүхэд нялхсыг асардаг нь эртнээс улбаатай эрхэм ёсон мөн. Энэ ёс өнөө цагт “Монгол хүн-Монголын баялаг” хэмээх үзэл санаан дор төрийн бодлогын төвд зангидагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг ямагт дэмжих болно.

Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Төрийн тэргүүний хувиар гүн талархал, хүндэтгэлээ илэрхийлье.

Төр түмнийхээ түшиг болсон азай буурлууд, ахмад настнууддаа энх тунх, эрүүл энхийг хүсэж, эртний сайхан ерөөлөөр урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 13 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 7 цаг 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 7 цаг 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цаг 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 8 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 22 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 22 цаг 31 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 54 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 1 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 23 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 23 цаг 31 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 54 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top