x

“ОДОО БОЛЛОО” цуглаан Сүхбаатарын талбайд 11:00 цагт эхэлнэ

Ардчилсан намаа “Одоо боллоо” цуглааныг өнөөдөр буюу Аравдугаар сарын 1-ний 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ийхээ 17 хувийг зарцуулж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт 60 хувьтай тэнцэж байна. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд 20 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Мөн цар тахлын үеийн нэг удаагийн хуулиар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоодог, цагийг хязгаарлах зэргээр иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг боомилж байна. Ард иргэд өнгөрсөн хугацаанд дүрэм журмыг хангалттай мөрдөж, эрх баригчдын эргэж буцсан шийдвэрийг хангалттай тэвчсэн. Одоо боллоо. Энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.

Ковидын өвчлөл, нас баралтын тоо дэлхийд хамгийн өндөр хэвээр байна. Зуд болоход нохой зоолдог гэдэгчлэн өвчин зовлон тохиолдоход ноёд, дарга нар завшиж, ковидын хууль нэрээр бизнесийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг боомилж, дарангуйллын “хээрийн сургууль” болголоо. Иргэд Төв талбайд хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна" гэсэн юм.

АН-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт таван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн билээ.

Тодруулбал, шатахууны хомсдолтой үед хувийн хэвшил өөрсдөө чөлөөт үнийн зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэх, хөрш орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, хилийн боомтуудыг хэвийн ажиллуулж чадахгүй байгаа гаалийн болон ашигт малтмалын газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардсан юм.

Эдгээр шаардлагад хариу өгөөгүй байгаа тул өнөөдөр болох цуглаанаар уг шаардлагын хариуг нэхэнэ гэднээ мэдэгдлээ.

Харин өчигдөрийн мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан АН-д шаардлага хүргүүлсэн юм.

Тэрээр "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглодог" гэв

Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цуглааныг зохион байгуулах тул цагдаагийн байгууллагыг иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top