x

А.Ариунзаяа: Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын багц хуулиа Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ. 

Энэ талаар сайдбарын сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын хууль анх 1995 онд батлагдаж байсан. Түүнээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт өөрчлөлт орсон. 

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд сангийн алдагдлыг нэлээд нэмэгдүүлсэн. Тиймээс сангуудын тогтвортой бие даасан байдлыг хангах шаардлага тулгарч байна. 

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийх, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж санхүүгийн зах зээлийг дэмжинэ гэсэн зүйл заалтуудыг хуулийн төсөлд оруулсан.

Нийгмийн даатгалын таван хууль шинэчлэгдэнэ. Энэ хүрээнд тэтгэврийн одоогийн тогтолцооноос үе шаттайгаар буюу 2030 он гэхэд хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, түүнээс цааш бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ. 

НДС-аас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол нэмэгдүүлэн тооцох гэх мэт өөрчлөлтүүдийг тусгасан. 

НДС-аас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгохтой холбоотой өнөөгийн мөрдөж байгаа зохицуулалтыг хэвээр нь хадгалсан байгаа. 

Мөн ихэр хүүхэд төрүүлсэн ээжийн тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлж байгаа бөгөөд даатгуулагчийн ажлыг байрыг тогтвортой байлгасан ажил олгогчийг тодорхой хувиар шимтгэлээс хөнгөлөх гэх мэт урамшууллыг оруулж өгсөн.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж байна. Нэмэлт тэтгэврийг өвлүүлэх боломж орж ирж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top