x

Бурхантын хөндийгөөс тодорсон “Фитиша”

Түүнийг Оюутны холбоо гээд гүйж явахаас нь зүс мэднэ. Дараа нь МАН-ын цагаан байрнаа дарга нарын үүдэнд эргэлдэх болсноор гадарлана. Боловсролын сайдын зөвлөх гээд гүйж явахад нь тодруулга авч байсан санагдана. Тухайн үеийн сайд Ё.Отгонбаяр Г.Дамдиннямаар зөвлүүлэх ч хүн байгаагүй л дээ. Тэгээд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректороор ажиллаж, эцэст нь хууль бус үйлдэлдээ “аав”-ын хаалга татахдаа тулж байхаас нүүр тулж байв. Эндээс арай ч нэг дээлээ нөмрөлгүй Америк руу зугтсан гэх сураг бий. Харин УИХ-ын гишүүн болсноос нь хойш доторлох шинжтэй болж байх шиг. Арай ч Хөгжлийн банкнаас зувчуулсан 33 тэрбум төгрөгөөс нь хуваалцах хэмжээнд танил болоогүй байна. Танил болохын учир нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэх нөхөр од болохын хүсэлдээ автаж, чухам хаана юу ярьж байгаагаа мэдэхээ болих хэрээр тодрон тодорч байх шиг.

Г.Дамдиннямыг хүүхэд ахуй цагт “Оддын эрэлд”, “Одод болохын хүслэн” гээд шоу ихэд болдог байв даа. Мань эр тус шоунд оролцох гэж ихэд мөрөөдсөн байх. Даанч авьяас билэг нь хүрээгүй ч юм уу, учир ерөөл нь таараагүй байх. Тиймээс бага насныхаа мөрөөдөлд автаж явсаар байгаад “Хөгжлийн банкны буянаар парламентад орж ирсэн” болов уу. Ийнхүү Монгол Улсын парламент бол бага насныхаа мөрөөдлийг биелүүлэх ганц боломж гэж харсан нөхөр бололтой. Эцэстээ л “Хүссэн юм хүзүүгээр татна” гэгч болох төлөвтэй. Ядахад парламентыг шоу гэж санагдуулам гишүүн олон байдаг хойно доо.

Мань эр ч хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх алтан боломжийг юу гэж алдах билээ. Алдаагүй учраас өөрийгөө богино хугацаанд од болчихлоо, энэ УИХ чинь аятайхан газар байна гэж бодсон байх. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааныг ээлжит бусаар зарлан хуралдуулах болов. Ийнхүү од болохын донд автсан түүнийг “Оддын эрэлд”-ийн тайз руугаа яарч явахад нь замын цагдаа зогсоож зам зуур юм юм л болов. Тиймээс чуулганы хуралдаан дээр яаран сандран ирсэн Г.Дамдинням Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Би УИХ-ын гишүүн хүн, намайг ард түмэн мэднэ. Гэтэл замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. Төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Цагдаа нарын зан харил­цаанд анхаарах хэрэгтэй” хэмээн алтан хошуу өргөв. Замын цагдаа Г.Дамдиннямын од болох замд 30 минут саад болсон бололтой. Сүүлд нь Х.Нямбаатар сайд “Манай цагдаа хууль ёсны дагуу ажлаа сайн хийсэн, уучлаарай, Г.Дамдинням гишүүн ээ” хэмээн түүнийг няцаана лээ.

Өөрийгөө од болчихсон гээд бат итгэж явсан түүнийг замын цагдаа таниагүйд л бухимдсан хэрэг. Тэгэхээр од болж амжаагүй гэдгээ мэдсэн тэрбээр дараа дараагийнхаа “уран бүтээл”-д орсон. Юуны өмнө чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой марган, эцэстээ халуурч, “Б.Пүрэвдорж оо чи битгий шаа” хэмээв. Үүнээс болж, “Фитиша” буюу “Бтиша” хэмээх нэр зүүв. Хэрүүл дундаа тэвдэж, “Битгий шаа” гэх үгийг “Бтиша” гээд өвөрмөц хэлсэн ч байх, шооч түмэн хувиргасан ч байх. Ямартай ч “Фитиша”, “Бтиша” гэх үгийн аль аль нь Монгол үгсийн санд бол байхгүй. “Фитиша” гэдэг нь япон хүний нэр ч юм шиг сонсогдох байх. Харин “Бтиша”-г өөр сувгаар хайвал ноосон утсаар нэхсэн дулаан оймс хэмээх тэнэмэл нэршил байна лээ. Аль нь ч бай, тэр ч Б.Пүрэвдоржийнхоо дэргэд оймс л доо. Ер нь од болох гэж байгаа залуу хүн хаана хэнд юу хэлж байгаа нь чухал биш байдаг бололтой. Гагцхүү харагдаж сонсогдох нь чухал. 

Гэтэл од маань гэнэт Дарханы замыг шалгалаа, үүрэг чиглэл өглөө хэмээн хэсэг дөвчигнөв. Дархан, Улаанбаатар чиглэлийн замын ажлыг эхлүүлсэн цагаас  хойш Зам тээврийн хөгжлийн гурван сайд дамжуулж биечлэн ажилласан. Мөн Гүйцэтгэх засаглалын хоёр тэргүүн үүрэг өгч ажиллаад бараагүй зүйлийг нэг муу од болохын хүслэн очоод үүрэгдлээ юу. Тэр замын ажил ямар шалтгаанаар гацаж байгааг ч мэдэхгүй байх.  

Мэдэхгүй хүн л том том ярьдаг. Жишээ нь, “Миний хувьд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хяналт тавьж буй болон гүйцэтгэгч компаниудтай байнга уулзаж бэлт­гэл ажлын графикийг нь гаргуулаад долоо хоног тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хянаад шахаад явж байна. Энэ онд багтаан ашиглалтад өгүүлэхийг зорин шахаж ажиллаж байна” хэмээн хэвлэлээр нэг бүлтрэв. Угаасаа тэр мэддэг нэгний инээд хүрэхээр зүйл ярина. Хариуд нь Л.Халтар сайд “Уучлаарай Г.Дамдинням гишүүн ээ, Дарханы зам энэ онд бүрэн ашиглалтад орохгүй” гээд нөхцөл байдлыг тайлбарласан байдаг.

Өнгөрөгч нэгдүгээр сард Дархан-Уул аймгийн залуус тойргоос сонгогдсон гишүүнээ эргүүлэн татах арга хэмжээ зохион байгуулж, гарын үсэг цуглуулахад ганцхан өдрийн дотор мянгаар тоологдох гарын үсэг цугларсан гэхээр сонгогч олондоо нэгэнт нэр нүүр сайнгүй бололтой. Ямартай ч тэр өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж ахуй цагт Х.Ганхуягтай хамтран Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зээлж, энэ зээлтэйгээ УИХ-д орж ирсэн нь ихээхэн хэл ам дагуулсан. Тэр ч бүү хэл Г.Дамдинням Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ хүчинд УИХ-ын гишүүн боллоо хэмээж байв. Тэр тусмаа дарханчууд “Аймгийн 33 бизнес эрхлэгчид ирэх мөнгийг бидний сонгосон гишүүн маань гөвчихөж” хэмээн шуугиж ч байв.

Ийнхүү 33 тэрбум төгрөгийн дуулиан гараад байхаар өнөөх Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар­тайгаа хамтраад бизнес эрх­лэгч­дээ дэмжсэн хуулийн төсөл өргөн барив. Ингээд ч намдаагүй. Улам л оволзов. Энэ үеэр тэрбээр “Тогтоолын төсөл батлагдсанаар 60 мянга орчим бизнес эрхлэгчдийн зээл, хүүгийн төлөлтийг хөнгөлөх, хойшлуулах боломж бүрдэж, жижиг, дунд бизнес тогтворжиж, ажлын байраа хадгалах боломж нээгдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлээд бүр ч балрав. Хуу­лийн төсөл санаачилсны цаад учир нь өөрсдийнхөө авсан 33 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулах, хүүг хөнгөлөх, боломж гарвал “баллуурдах” арга сүвэгчилсэн бололтой. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, өөрийнхөө зээлийг тэглүүлэх арга болж хувирав.

Ийнхүү сайдад зөвлөж, ШУТИС-ийг бужигнуулж яваад эцэст нь 2017 онд “Прокон Майнинг Монголия” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-д орж ирсэн поп л доо. Ийн явахдаа л Г.Амартүвшингээр дамжуулан 33 тэрбум төгрөгийн зээл авчихсан нь өдгөө их л дарамт болж байх шиг.

Уг нь намтрыг сөхвөл энд тэнд популизм хийж, тэнэг зөрүү зүйл яриад явахаар боловсролтой хүн биш. “Бтиша” нэр зүүх ч нэгэн биш. Тодотговол, нэгэн зууны эцэст буюу 1999  онд Дархан-Уул аймагтаа дунд сургууль дүүргэж, Улсын багшийн их сургуулийг Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр төгсгөөд тэндээ Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Колумбын их сургуульд Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр хамгаалсан гэхээр чамгүй боловсрол эзэмшсэн нь харагдана. Гэхдээ өндөр дээд боловсрол эзэмшлээ ч хувь хүний байгалиас өгсөн нэг тийм чанар нь байсаар байх юм даа. Өнөө “Алтан шаахай өмсөвч алцан майг нь хэвээрээ” гэдэг л болжээ. Гэхдээ манай парламентад гадны улс оронд шар айраг эргүүлж хэдэн сар болсноо “боловсрол” хэмээн намтартаа тэмдэглэсэн нь олон шүү дээ. Ийм л нэг залуу хууль тогтоох байгууллагад орж ирсэн зорилгоо ч мэдэхгүй, цаашид яахаа ч төлөвлөөгүй, хаанаас ч хэнд ч хамаагүй харагдаж сонсогдохыг хүсэн сууна. 

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 40 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 43 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 1 цаг 45 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 1 цаг 45 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 1 цаг 47 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 1 цаг 48 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 1 цаг 49 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 52 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 3 цаг 52 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 3 цаг 53 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 3 цаг 53 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 3 цаг 54 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 3 цаг 54 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 3 цаг 55 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 3 цаг 55 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 2 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 2 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 6 цаг 4 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 6 цаг 5 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 6 цаг 5 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха...
Top