x

АН: М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг санал хураалтаар намын дарга болгоно

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг товлон хуралдуулахаар болсон талаар мэдээллээ.

Энэ үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн тэмдгээ Ардчилсан намын туганд зүүж “Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээж байсан чухал үйл явдал өнөөдөр болж байна. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор Монгол Улсын Баатар цолыг надад өгсөн. Гэхдээ энэ цолыг надад биш Ардчилсан намын үе үеийн дэмжигч, гишүүдэд олгосон цол юм. Харин өнөөдөр Ардчилсан намын хоёр тал нэгдэж буй түүхэн үйл явдал тохиож байгаа учир цол тэмдгээ намынхаа туганд буюу эзэнд нь өгч байна. Шинэ үеийн залуу удирдагч нартаа сайн сайхныг хүсэж, Ардчилсан намыг 2024 онд ялалтад хүргээрэй гэж хэлье. Үүнийг ард түмэн хүлээж байгаа” гэлээ. 

Мөн Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт хандаж намдаа ирээчээ гэж уриалж байна. Ардчилсан намаа бүрэн бүтэн байлгахын тулд эргэж ир гэж уриалмаар байна” хэмээв.

Ардчилсан намын удирдлага, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Аливаа бүхэн цагтай. АН-ын уналт, доройтол, ялагдалд цэг тавихад томоохон алхам хийхээр энд цуглаад байна. АН-ын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. АН-ыг хэн нэгэн байгуулсан юм биш. Монголчуудын эрх чөлөөний хүсэл зоригоор байгуулагдсан нам учраас заавал эргэн сэргэх ёстой.

Бид арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг хийхээр шийдлээ. Өмнө нь цаасан болон цахимаар АН-ын хоёр дарга сонгогдсон. Иймд Их хурлаар хоёр даргын нэгийг санал хураалтаар тодруулж, намын дарга болгохоор боллоо.  Манай намын дотоод асуудал улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал учир бид тал талдаа буулт хийж, ойлголцож ажиллана.

Ардчилсан намын удирдлага М.Тулгат: Өнөөдрийн Монгол Улсад үүсээд байгаа нийгэм эдийн засгийн ялзарсан байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг нь талбай дээр лайв хийдэг гудамжны улстөрийг хэлэхгүй. АН бодлогын хүрээнд, улстөрийн соёлтой үйл ажиллагаа явуулж эхлэх цаг нь болсон. Иймд бид өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр эв нэгдлийн хурал зарлаж байна. Цаашид АН ямар тоглоомын дүрмээр явах вэ гэдэг зүйлийг харилцан боловсруулж тохирох ёстой. Гэхдээ арваннэгдүгээр сарын 5-нд шинэ дүрмээ батлахгүй. Энэ боломжийг ашиглаад АН системийн шинэчлэл хийх эхлэлээ тавина.

Ардчилсан Намын ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ 2021 оны Арваннэгдүгээр сарын 5-нд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top