x

Б.Батцэцэг: Монгол руу өдөрт явж байгаа галт тэрэгний тоог нэмэгдүүлнэ гэж Бээжингээс мэдээлсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байна. Тэрээр чуулганаар яригдаж буй асуудал болон шатахууны нийлүүлэлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

-Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд биечлэн оролцоогүй. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байгаа нь оролцож байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-НҮБ-ын чуулган 76 жилийн өмнөөс зохион байгуулагдаж байгаа. Түүхэндээ нэг удаа буюу өнгөрсөн жил цар тахлын үеэр цахим хэлбэрээр явагдсан. Бусад 75 чуулганд Монгол Улс оролцож байсан. Дөрвөн жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд биечлэн оролцож байгаа нь чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн чуулганд 109 орны төр, засгийн тэргүүн биечилж оролцож байна.  Эндээс харахад дэлхий даяараа КОВИД цар тахалтай тэмцэх, сорилтуудыг даван туулах, туршлагаа хуваалцах чухал цаг үед улс, орны төрийн тэргүүнүүд бүгд ирэхийг эрмэлзэж байгаа нь харагдаж байна.

Чуулганд оролцогчид өөрийн улс оронд тулгамдаж буй асуудлыг ярилцан хэрхэн даван туулахаар авч хэрэгжүүлж буй бодлогыг ярьсан нь чухал байлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гуттереш илтгэлдээ дэлхий даяараа засаглалыг сайжруулах, бие биенийгээ ойлгож, хамтарч ажиллах, боловсролын ялгааг арилгах, дэлхий ертөнцтэйгээ хэрхэн харьцах үүний улмаас үүсэж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар улс, орон болгон идэвх санаачилгыг нэмэгдүүлэх уриалгыг гаргалаа.

Мөн КОВИД-ийн үеийн эдийн засгийг нэмэгдүүлэх сэдвийг хөндлөө. НҮБ олон улс орныг нэгтгэсэн, шинэ цаг үетэй нийцсэн бодлого шийдвэрийг зангидсан дундын зуучлалыг бий болгох ёстой. Тиймээс улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолсон.

Түүнчлэн вакцины хүртээмжтэй байдал чухал байна. Цахимжиж буй ертөнцөд эрсдэлүүд бийг хөндсөн. НҮБ-ын 76 дугаар чуулган долоо хоног үргэлжилнэ. НҮБ-ын чуулганд 130 орны Гадаад хэргийн сайд нар оролцож байгаа.

НҮБ-ын чуулган цаг зав, хугацааг хэмнэж байгаа. Энэ үеэр улс орнуудад тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж байна.

Миний хувьд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын болон ардчиллын хамтын нийгэмлэгийн сайд нарын түвшний уулзалтуудад орсон.

Айлчлал хийхээс илүү энэхүү чуулганы үеэр асуудлаа ярих нь чухал. Цар тахлын үеэр ажиллаж буй гадаад бодлогын талаар туршлага солилцох, Засгийн газрын бодлого шийдвэр, вакцины бодлого, кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлаар санал солилцсон нь үр дүнтэй байна гэж бодож байна.

НҮБ-ын гишүүн 193 орны 30 нь эмэгтэй гадаад хэргийн сайдтай. Эмэгтэй сайд нарын уулзалт болно.

-Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс хэлсэн үгэндээ Транзит Монгол болно гэсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?

-Геополтикийн асуудал сонирхолтой байгаа. Улс орон бүрийн Ерөнхийлөгч нараас Монгол Улс хоёр хөрш орны дунд харилцааны тэнцвэрийг хадгалж байгаа болон худалдааны эргэлт нь аль талдаа илүү, ямар бодлого барьж буй талаар асууж байсан.

Бид эдийн засгийн коридор байгуулах, хоёр хөрштэйгээ хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс өвөрмөц байршилтай  давуу талаа ашиглаад транзит болно гэдэг бодлогоо Ерөнхийлөгч танилцуулсан.

-НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он хүртэлх нэг тэрбум мод тарих Монгол Улсын төрөөс зарласан уриалгын талаар тодруулж өгөөч.

-COP26 буюу уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн хамгийн том хурал Глазгоу хотод 11 дүгээр сарын 2-4-ний хооронд болно.

Энэ хурлаар улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой амлалтууд өгөх, өгсөн амлалтаа дээшлүүлэх талаар ярилцана. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өгсөн амлалтаа нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Энэхүү хуралд манай улс оролцоно.

Шар шороон шуурга болон цөлжилтийн эсрэг уриалга дэвшүүлж байгаа. Шар шороон шуурга Монголоос БНХАУ, Япон, БНСУ-ыг өнгөрөөд Калифорни хүртэл явж байна. Үүнийг зогсоох нь олон улс оронд адил ач холбогдолтой юм.

Дэлхийн улс орнуудад хамааралтай чухал асуудал учир хэрхэн хамтарч ажиллах, туршлага солилцох талаар өндөр түвшний хурал болно.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хөрш хоёр орны Гадаад хэргийн сайд нартай уулзах уу?

-Одоогийн байдлаар Кувейт, Эмират, Татар зэрэг найман улсын сайдтай уулзалт хийсэн. Маргааш уулзалт үргэлжилнэ. Хөрш хоёр орны Гадаад хэргийн сайдтай саяхан уулзсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-д ирж байгаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд хараахан ирж амжаагүй байна. 

-Улаанбаатарт шатахуун, эрчим хүчний асуудал үүсээд байгаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай энэ талаар ярих уу?

-Дэлхий нийтэд логистикийн асуудлууд байна. ОХУ тавдугаар сараас хойш дотооддоо шатахууны нөөц бага, КОВИД-ын улмаас олборлолт буурч байгаа. Зөвхөн Монгол бус шатахуун экспортолдог бүх улсад хязгаар тавьж байгаагаа мэдэгдсэн. Энэ асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар хариуцдаг. Шатахуун импортолдог хувийн хэвшлийн ААН-үүд нийлүүлэлтийн гэрээгээ хийсэн хугацаандаа ирж чадахгүй, нийлүүлэгдсэн ч бага хэмжээгээр өгч буй асуудлууд байна. Гэхдээ тасдлаагүй, тодорхой хэмжээнд байнга нийлүүлэхийг хичээж байгаа.

Ойрын үед тодорхой хэмжээний шатахуун яаралтай нийлүүлэхээ ОХУ-ын талаас мэдэгдсэн. Ерөнхий сайд хоёр хөршийн Элчин сайдтай өчигдөр уулзсан. ОХУ болон Бээжинд суугаа Элчин сайдууд идэвхтэй ажиллаж байна. 

БНХАУ-ын "Петро Чайна компани гэрээний дагуу шатахуунаа өгнө. Гэхдээ дэлхийн бүх улсын ачаа Тяньжин дээр бөөгнөрч байгаа. Тяньжинаас Монгол руу өдөрт явж байгаа галт тэрэгний тоог нэмэгдүүлнэ" гэдэг мэдээг өнөөдөр өглөө Бээжингээс авлаа. Ойрын үед буюу есдүгээр сард багтаагаад 200 вагон явуулна гэсэн. 

Хуурай замын бүх боомтод КОВИД-19-ийн эсрэг журам нь ижил үйлчилдэг. Боомтуудад коронавирусийн халдварын нэг эерэг тохиолдол гарахад Хятад хилээ 14 хоног хаадаг журамтай. Манай улсад харин ч зөөлөн хандаж, халдвар илэрсэн тохиолдолд нэг, хоёр хоног хилээ хаагаад нээж буйд нь талархах ёстой. 

Бид өөрсдөө дотооддоо арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй. Халдвар гаргахгүй бол Хятад улс нүүрс, ачаа бараа авъя гэж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • maamarazaq (197.185.108.232)
    Effective Lost Love Spells Caster +27735257866 in South Africa,UK,USA,Spain,Sweden,Canada,UAE,Malta,Brunei,Japan,Ireland,Turkey,Luxembourg,Iceland,Norway,Australia,Qatar,Croatia,Austria,Denmark,Netherlands,Romania,Belgium,Greece,Belarus,New Zealand,Switzerland,Cyprus,Poland,Estonia,Egypt,Fiji,Wales,Bahamas,Taiwan,Indonesia,Singapore,Czech Republic,Serbia,Palau,Lithuania,Malaysia,France,Bulgaria,German,Jordan,Chile,Algeria,Zambia,Zimbabwe,Botswana,Lesotho,Italy,Philippines,Honduras,Finland,Hungary,Mexico,Macedonia,Argentina,Syria,China,Hong Kong,Myanmar,Kuwait,South Korea,Morocco,Tunisia,Libya,Sudan,San Marino,Israel.. Witchcraft Love Spells are among the most powerful love spells ever known on the earth. I am honest, and I genuinely care for all the clients who choose me to cast a spell for them. Enhance your life, relationships, business and abilities using traditional muthi & traditional spell casting that may help make your desires come true. This is the right place where you can acquire the most potent and authentic spiritual help, Am a powerful Spell Caster with powerful love spells, to help Fix marriage problems, financial problems, court cases, business success and reuniting lovers. Contact maamarazaq 24/7 call or Whatsapp +27735257866 or Email:sheikhmbuga5@gmail.com https://maamarazaq.doodlekit.com http://bestlovespells.over-blog.com https://mamarazaq.blogspot.com https://maamarazaqspellscaster.podbean.com
    2021 оны 09 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 50 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 59 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 6 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 10 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 15 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 18 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 13 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 4 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 8 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 31 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 38 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top