x

"Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг ажил хэрэг болгоход хоёр талаас хүчин чармайлт тавьж ажиллах шаардлагатай"

АНУ-д ажлын айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр “КОВИД-19 цар тахал дэлхий даяар тархаж байгаа тул байгаль хамгаалах асуудалд илүү анхаарал хандуулж, хүрээлэн буй орчны доройтол, цаг агаарын таагүй үзэгдлээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд дэлхий нийтээр шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетний мутаци гэх мэт үзэгдлүүд нь амьтнаас хүнд халдвар дамжих, шинэ өвчин үүсэх, хууч өвчин дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Бэлчээрийн мал аж ахуйтай, байгалийн баялгийн арвин нөөцтэй Монгол Улсын хувьд байгаль хамгаалах нь нэн чухал асуудал юм.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

УИХ ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг 2014 онд баталсан. Парламентад байгаль орчныг хамгаалах бүлэг байгуулсан. Ногоон хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, дагаж мөрдөж буй байдалд хяналт тавих, хэрэгжилтийг хангах зорилготой тус бүлэг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих болно” гэлээ.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд байгаль орчны доройтлоос сэргийлэх, нэгэнт үүссэн нөхцөл байдлыг илааршуулах, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.

Олон улсын байгаль хамгаалах бүлэг энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан орлогч Др.К.Кэмпбэллтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ардчиллыг тууштай эрхэмлэж, хөгжүүлж байгаа Монгол Улстай хийх чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын талаарх нэгэнт хэлэлцэн тохирсон асуудлыг идэвхжүүлж, бодит ажил хэрэг болгоход хоёр талаас хүчин чармайлт тавьж ажиллах шаардлагатай байгаа талаар хөндөж ярилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top