x

Сандро Боттичеллийн "Венера" зурганд нуугдсан 14 бэлгэдэл

Венера төрсөн нь, Сандро Боттичелли, 1485

Эмэгтэй хүний нүцгэн биенээс ямар нэгэн нүглийг олж хараагүй европын уран зураачдаас хамгийн анхны хүн нь Сандро Боттичелли юм. Харин ч түүнээс тэр Бурхны дуу хоолойн илэрхийллийг олж харжээ.

1480-аад оны эхнээс өөрийгөө христийн шашины урлагт зориулсан Боттичелли христийн бус шашины сэдвээр дээр нь нүцгэн эмэгтэйг дүрслэсэнд нэг талаасаа хачин юм шиг санагдаж магадгүй. Сандро Боттичелли 1481–1482 онуудад Ромын Сикстийн дацангийн зураг чимгийг хийж, 1485 онд бурхны эх дагинын цувралууд: "Нялх гэгээнтэй дагина", "Магнификатын дагина", "Номтой дагина" зургуудыг бүтээжээ.

Гэхдээ энэ нь гадаад зөрөлдөөн юм. Хэрэг дээрээ Сандро Боттичелли үзэл бодлоороо антикийн мэргэн ухааныг христийн номнолтой хослуулан холих гэсэн гүн ухаантан Марсилио Фичиногийн толгойлсон флорентийн неоплатоны гэх дугуйланд ойр байв.

Неоплатончууд нь хүрэхийн аргагүй Бурхан бүхий л цагтаа биеийн ч бай, сэтгэлийн ч бай гэдгээс үл хамааран газар дэлхийн гоо үзэсгэлэнд өөрийгөө шингээдэг гэж үзэж иржээ.

Үүгээрээ өөр шүтлэгийн  дагина нь  ил тод гоо үзэсгэлэнгээр сэтгэлийг аврах гэсэн Бурханы  дуу хоолойн илэрхийлэл болж байгаа юм. Венера бол Хүмүүнлэгийн охин тэнгэр гэж Марсилио Фичино нэрлээд "Дээд тэнгэрийн хайрын хишиг. Түүний сэтгэл нь Хайр дурлал ба Нигүүслэлийн үнэн чанар, мэлмий нь  Эрхэмсэг оршихуй ба Нигүүслэл, мутар нь Өгөөмөрийн дээд ба Аугаа үзэсгэлэн, хөл нь Хүртээл ба Даруугийн илэрхийлэл" хэмээжээ.

Христийн болон онгон шүтээний шашины ийм хольц Боттичеллийн бүтээлд агуулагджээ. "Венера төрсөн нь" зургийн зохиомж нь машид гайхалтайгаар, эртний дэлхийн домгийг дундад зууны зөвхөн христийн "Загамгайлалтын" схемд тааруулсан явдал. Христийн бус шашины охин тэнгэрийн төрөлт нь сүнс мэт нүцгэнээр загалмайлалтын угаалгын амьд уснаас гарч буй. Ялан дийлэгч Христийг залуу эмэгтэйн төрсөн биеэр солин шунал, нүглийг дарсан аскетизмын орон Эросын хүчирхэг захиргааг зурагтаа гаргахад зураачаас багагүй зүрх, зориг, сэтгэлгээг шаардсан нь тодорхой...

Боттичеллийн "Венера" нь эмэгтэй хүний бүтэн биеийг харуулсан зураг бөгөөд харин энд нүглийг төрүүлэх нүцэглэлт харагдаагүй. Энэ зураачийн зүрх зориг байгаагүй бол Жоржоногийн  "Унтаж буй  Венера" (1510 оны орчим) эсвэл Тицианы  "Урбины Венера" (1538) зураг бүтээгдэхгүй ч юм билүү?!

1. Венера. Эртний домгоор, дэлхийн анхны захирагч тэнгэрийн ван Ураныг түүний хүү Кронос тайгалжээ. Ураны цус далайд унан хөөсрүүлснээс Венера төрөн хясааны хавтан дээр зогсон хөвжээ. Ботичеллийн зурагт дагина гараараа нандин газруудаа таглан ичингүйрхсэнээр зурагдсан байна. Урлаг судлаачдийн ярьдгаар, Венерагийн дүр болон Лоренцо Медичийн дүү Жулианогийн хайр болсон флоренцийн тэргүүн гоо бүсгүй Симонетта Веспуччи юм. Тэр эмэгтэй цэл залуудаа хумхиагаар мөнх бусыг үзүүлсэн гэдэг.

2. Хясааны хуяг. Эмэгтэй хүний нуудгайн бэлгэдэл бөгөөд түүнээс Венара төрж буй.

3. Зефир. Хаврын баруун салхины тэнгэр. Неоплатон үзэлтнүүдийнхээр түүнийг хайрын бурхан Эрос гэдэг байв. Венерагийн домгоор Зефир өөрийн үлээлтээр дагиныг Кидрийн арал руу үлээж, тэнд Венера газарт хөл тавьжээ.

4. Флора. Зефирийн эхнэр бөгөөд цэцэгсийн бурхан юм. Зефир ба Флора хоёрын холбоо нь биеийн (Флора) ба сэтгэлийн (Зефир) хайр дурлалын нэгдлийн илэрхийлэл гэж үзнэ.

5.Сарнай. Хайр дурлал, цэцэгний өргөсний хатгуураас гарах хайрын шаналгааны бэлгэдэл болдог.

6. Дэрс. Венерагийн өөрийн гоо үзэсгэлэнгээс ичингүйрэхсэн даруухны бэлгэдэл юм.

7. Ора Талло (цэцэглэлт). Зевс, Фемида хоёр бурханы охид дөрвөн орагийн нэг. Ордууд нь  байгалийн эмх цэгцийг сахиулан дөрвөн улиралыг ивээж иржээ. Талло нь хаврыг “хариуцаж” байсны хувьд Венерагийн сахиусан тэнгэр болдог.

8. Хонгор зул. Үржил шимийн бэлгэдэл бөгөөд боловсрон гүйцсэн буудайн дунд ургадаг.

9. Ороонго өвс. Моддын ишийг тэврэх энэ ургамал нь дасал, үнэнчийг бэлгэддэг.

10. Мирт. Мирт гэх ургамал нь Венерад зориулагдсан үржил шимийн бэлгэдэл юм. Эртний Ромын яруу найрагч Овидиийн өгүүлснээр, хайрын бурхан Кипрт буугаад нүцгэн биеэ миртаар далдалсан гэнэ.

11. Улаан мантия нөмрөг. Тэнгэрийн эрх захиргааны бэлгэдэл болон хорвоогийн гоо үзэсгэлэнгийн хучлага ажээ.

12. Маргаритка буюу хонин нүдэн цэцэг. Цэвэр ариуны бэлгэдэл.

13. Анемон гэх жижиг цэцэгтэй өвслөг ургамал. Хорвоод Венерагийн амсах эмгэнэлт дурлалын бэлгэдэл. Домгоор, Венера үзэсгэлэнт малчин Адонист дурласан ба тэд удаан жаргаж чадалгүй Адонис нь ан хийж яваад гахайд хадруулан үхдэг. Хайртынхаа шарил дээр асгаруулсан Венерагийн нулимаснаас анемон ургажээ.

14. Апельсин жүржийн мод. Мөнхийн амьдралын найдлагын бэлгэдэл болдог ба апельсин өөрөө мөнхийн ногоон ургамал юм.

Уншигч та бүхэндээ зураач Сандро Боттичеллигийн тухай товч танилцуулъя.

Сандро Боттичелли

1445 — Флоренцийн арьс элдэгчийн гэр бүлд төржээ.
1462 — Филиппо Липпи зураачийн урланд сурагч болсон байна.
1470 — Өөрийн урланг нээв.
1471 — "Юдифийн түүх" хослолыг бүтээн алдаршлаа.
1477 — "Хавар" зургаа зурав.
1481–1482 — Ромын Сикстийн дацангийн чимэглэлдээр ажиллав.
1485 — "Венера төрсөн нь" зургаа дуусгаад эх дагинын цуврал дээр ажиллажээ.

1487 — Флоренцийн Гэгээн Варнавагийн сүмийн тахилын шүрээний зургийг зурав.
1489 — "Мариягийн титэмлэлт" зургийг Флоренцийн Сан-Марко сүмд зориулан зуржээ.
1494 — "Апеллесийг гүтгэсэн нь" зургаа төгсгөв.
1501 — Сэтгэлийн дарамтад орон "Хаягдсан бүсгүй", "Авсан дахь байрлал" зургуудыг зурав.
1505 — "Гэгээнтэн Зиновийн ид шид" гэх сүүлчийн гүйцээсэн зургаа бүтээв.
1510 —Тэрээр Флоренцид нас нөхцөж, түүнийг Оньисанти сүмд нутаглуулжээ.

 "Вокруг света" сэтгүүлээс...

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 5 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 19 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 25 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 9 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 28 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 49 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 36 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 1 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 15 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 18 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 21 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 39 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 24 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 25 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 36 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ
Top