x

Британийн талаас англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Азийн асуудал хариуцсан Төрийн сайд Н.Адамстай 2021 оны Есдүгээр сарын 13-ны өдөр Лондон хотод уулзалт хийж хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол-Британийн харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, хоёр талын худалдаа болон Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн дэд сайд Б.Мөнхжин уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй зарим асуудлуудаар санал солилцов.

Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Н.Адамс хоёр талын харилцааг бэхжүүлэх, улам өргөжүүлэн хөгжүүлэх британийн талын сонирхлыг нотолж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг судлах, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Энэхүү уулзалт нь КОВИД-19 цар тахлын улмаас 2 жил орчим хугацаанд тасраад байсан хоёр талын Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний анхны биечилсэн уулзалт болов.

ИБУИНХУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Д.Кавченскитай Вестминстрийн ордонд мөн өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар харилцан санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Монгол Улсыг Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-д хамруулсан явдал нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг онцлов.

Дэд сайд Б.Мөнхжин Худалдааны элч ноён Даниел Кавченскиг ойрын хугацаанд Монгол Улсад зочлохыг урьж, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн орчинтой танилцаж, Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

2021 оны хоёрдугаар сард Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар Монгол Улсыг Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон ба ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 7,200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Британийн зах зээлд татваргүй болон тарифын нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдсэн юм.

Монгол-Британийн худалдааны эргэлт 2020 онд 117 сая ам.доллар байснаас экспорт 84 сая ам.доллар, импорт 33 сая ам.доллар байв.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 4 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 20 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 24 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 30 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 34 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 48 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 53 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 38 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 57 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 16 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 18 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 5 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 30 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 44 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 47 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 49 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 8 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 53 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 54 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top