x

УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэлээ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны Есдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргалаа.

18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 ДУГААР ТОЙРОГТ / 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  5. "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

Харин 3 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 33.1.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны Есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох хуулийн зохицуулалттай юм.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top