x

"Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компаниас ирүүлсэн захидлын танилцуулгыг хэлэлцэв

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Түр хорооны хуралдаанаар Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидал, Хуулийн зөвлөх, Санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидлын танилцуулгыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хийлээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар асуулт асууж хариулт авав.

Үүний дараа Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгыг сонслоо. Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар асуулт асууж хариулт авсан юм. 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б. Солонго нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв.

Түр хорооны өнөөдрийн хурлаар хэлэлцэж, санал солилцсон асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top