x

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн хуралдаан боллоо.

Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл багтжээ.

Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан бөгөөд хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологийн дэвшил, нийгмийн харилцаатай уялдуулан хуулийн төсөлд хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн мэдээлэлд юуг хамааруулах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцааг нарийвчлан зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Л.Нямдаваа, судлаач Д.Онолт болон албаны бусад хүмүүс оролцож, хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нарийвчлан ярилцлаа. 

Дашрамд дурдахад, тус хуулийн төслийг www.parliament.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд холбогдох саналаа ажлын хэсэгт ирүүлэх боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top