x

Д.Сумъяабазарын “шаасан” ба Э.Бат-Үүлийн зөвлөсөн нь

Өчигдөр УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хүргүүлжээ. Тухайлбал, нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы 28-р тойрогт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, ХҮН-ын дарга Б.Найдалаа нарын зургаан нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Дээр нь өнгөрөгч 2017 оны сонгуулиар "200 толгой тасдаж, тойрон бүжиг хийнэ" хэмээн хийрхэж, олон нийтийг айдаст автуулсан улс төрийн тоймч Ш.Гантулга гэх мэт сонирхолтой фигурууд оролцсон Сонгинохайрханы сонгууль ширүүхэн болох төлөвтэй.  

Гэвч АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Э.Бат-Үүлийн хувьд нөхөн сонгуулиас илүү том зүйл сэтгэлийг нь зовоож байгаа бололтой. Тодруулбал, хотын дарга асан өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хаягласан нэгэн сонирхолтой нийтлэлийг бичиж нийтлүүлжээ.

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалд зориулав” хэмээн тодотгосон уг нийтлэлдээ “Хэрэв Монголд дарангуйлал тогтвол хөрш хоёр орны маань хоорондын харилцаа эргээд үл итгэлцлийн байдалд шилжих эрсдэлтэй. Үнэндээ бол жижиг орны дарангуйлагч нар л том гүрнүүдийн хооронд “банзалдаж” геополитик тоглон үл итгэлцлийн мананг үүсгэдэг” гэсэн байна. Тиймээс 1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд /социализмын үед монголчууд үндэсний эрх чөлөөгаа цаасан дээр тунхагласан боловч бодит байдал дээр Зөвлөлтийн колони улс байсан/ хоёр хөрштэйгээ харьцах сайн хөршийн найрсаг харилцаандаа тэнцвэрийг хадгалахыг зөвлөв.  

Энгийнээр хэлбэл, "өөрийнхөө ашиг сонирхлыг ямагт дөвийлгөх далд ухамсартай их гүрүүдийн дунд яс хаяж, хов хутгах жижиг орны дарангуйлагчид аль аль нь таатай хандахгүй шүү. Монгол ардчилсан улс байх нь манай ард түмэнд төдийгүй хоёр хөршид маань ашигтай. Тийм болохоор хоёр хөршөө дуурайж дарангуйлал руу битгий хальтраарай" гэсэн байна. Товчхондоо дарангуйлал руу битгий яваарай /Орос, Хятадын хувьд аль алинд нь дарангуйлал, диктатурыг илүүд үзэх болсон бодитой шалтгаан байгаа/ л гэсэн санаа. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тун удахгүй анхны албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхлэх тухай мэдээ улс төрийн хүрээнд тархаад байгаа билээ.

Харин Э.Бат-Үүлийн өмнөх нийтлэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт хаяглагдсан байдаг. ”Битгий шаа, Сумъяабазар дарга аа!” хэмээн гарчигласан уг нийтлэлээр Э.Бат-Үүл хотын захирагчийн албанаас хийсэн “Гэр хорооллын барилгажилт төслөөс 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан “Гранд лайн” компанийн гэрээгцуцаллаа” гэх мэдээллийг үгүйсгэсэн билээ. Гэр хорооллын барилгажилт төслөөр шалгагдаж буй 60 гаруй хүний шүүх хурал товлогдсонтой зэрэгцүүлэн хийсэн уг мэдээллийг “шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн нэрлэсэн билээ.

Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар түүний хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийг ашиглан Э.Бат-Үүлийг намнасан МАН-ын дарга нар шүүхийн шийдвэр гараагүй байхад энэ удаа бас ямар шалтгаанаар энэ сэдвийг дахин сөхөх болсныг таамаглаа ч үгүй байсныг уг нийтлэлээс харж болно. Харин хотын даргын хийлгэсэн мэдэгдлээс хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа /өнгөрөгч долоо хоногт/ АН Э.Бат-үүлийг УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь “Гранд лайн” компанитай холбоотой дээрх мэдэгдлийг цаад шалтгааныг ил болгосон юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.65.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top