x

АН данхайсан төр, дарга ангийн эсрэг тэмцлээ эхлүүллээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан билээ. Тэд энэ сарын 6-ны дотор СЕХ-нд нэр дэвшигчийн материалаа хүргүүлнэ.

Ардчилсан намын дарга М.Тулгат "Би болон манай баг, залуучууд сонгуульд оролцох гэж байгаа юм биш. Сонгуульд орж, УИХ-ын 11 гишүүн дээр нэг гишүүн нэмэх гэсэнгүй. Өнөөдөр манай Монгол орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ард түмний амьжиргаа ямар байгаа билээ. Дарга ангийн ноёрхол, данхайсан төрийн хэтэрсэн, ямар ч хэмжээ хязгаар, хариуцлага байхгүй энэ асуудал юунд хүргээд байгаа билээ. Туйлдаа хүрчихээд байна. Залуучууд бид үүний эсрэг тэмцлээ эхлүүлнэ. Данхайсан төр, дарга ангийн эсрэг тэмцлээ эхлүүлж байна. Үүний нэг хэсэг нь УИХ-ын нөхөн сонгууль. Энд тулалдах хоёр хүн маань Үндэсний бодлогын хорооны хурал дээр тодорсон. Бид маш олон талаас нь харж, нэр дэвшигчдээ тодруулсан. Залуучууд бид үүссэн байгаа данхар төр, дарга ангитай тогтолцооны эсрэг явах цаг болсон. Ардчилсан хувьсгал 1990 онд мөн л дарга ангийн эсрэг тэмцэж эхэлсэн. Хоёрдугаар хувьсгал эхлэх цаг нь болсон. Энэ үүрэг хариуцлага бидэнд ирж байгаа. Залуус бид ахмадуудтайгаа хамт, ардчиллын төлөө цохилох зүрхтэй бүх хүмүүсийн хамт, Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ хамт, бизнес эрхлэгчидтэйгээ хамт тэмцэх цаг нь ирсэн байна. Нэгдэх цаг нь болсон байна, үүнийг өнөөдөр зарлаж байна" гэлээ.

ХУВЬСГАЛ ХИЙХЭД ЗАНГИА ХЭРЭГГҮЙ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос хоёр хүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энд нэг зүйлийг хэлье. Үзэл санаа, үнэт зүйл, зарчмаа худалдаагүй, энэ зарчим дээрээ өнөөдрийг хүртэл тууштай зогсож буй, энэ үзэл санааны тээгч болж буй тэр хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн. Монголчууд 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа хулгайч, авлигачдын засаглалыг сонгоогүй юм. Хуулийн засаглалтай Монгол Улсыг сонгосон юм.

Гэтэл өнөөдөр хулгайч, авлигачид дарга нарын шинэ засаглалыг бий болгосон байна. Бид түүнийг нураана. Өнөөдөр шинээр бий болж байгаа дарга ангийн ханыг нь бид нураана. Мөсийг нь хайлуулна. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Өнөөдөр Ардчилсан нам 90 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийх цаг нь ирсэн байна. Үзэл санааны хувьсгал хийх цаг нь болсон байна. Нийгэм унтаа байдалд орсон байна. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль юм. Бид өөрсдөө дарангуйллын байдалд дасал болсон байна.

Нийгэм өөрөө нойрноосоо сэрэхгүй, унтаа байдалд орсон байна. Энэ нойрноосоо сэрээнэ гэдгийг албан ёсоор хэлж байгаа юм. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль гэдгийг хэлэх гэсэн юм. Бид эрх мэдэлтэй хэсэг, дарга нарыг, хүч хуримтлуулсан байгаа тэр хэсгийг дагаар ордогууд нь биш. Дарга ангид дагаар ордог нь бид биш. Бид энэ хүмүүстэй нэгийгээ үзэж, тэмцэнэ" гэв.

Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Хүчтэй дуу хоолой болох хүнийг нэр дэвшүүлэх дээр бид санал нэгдсэн. Тиймээс 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр болсон. Залуу хүн нэр дэвшүүлэх тухай их яригдсан. Нам бол улс төрийн үзэл бодлоороо нэгддэг байгууллага. 60, 70, 80, 90 оныхон гэж хуваагдаж болохгүй. Түүнчлэн бид одоо эрх баригч намыг шидсэн чулуу болгоныг очиж үмхэхгүй. Би нөгөө талд яваад байгаа намыг нөхдөдөө ч уриалмаар байна. Одоо бүгдээрээ дарга ангитай л тэмцье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.111.68.3)
    ШАЛ ХУДЛАА АН-Д ЭДНЭЭС ӨӨР НЭР ЦЭВЭР ХҮМҮҮС ОЛДООГҮЙ ЮМ БХДАА ЭНЭ 2 ЧИНЬ ИДСЭН УУСАН ХЭРЭГТ ОРООЦОЛДООД БСАН БИЗ ДЭЭ
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top