x

Нөхөн сонгуулийн эргэн тойронд

Сонгууль тун ойртож байна. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хуулиараа есдүгээр сарын 10-ны өдөр нэр дэвшигчид тодрох юм. Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодроод эхэлчихлээ. Нөхөн сонгуульд оролцохоор МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр болон хандивын тайлангаа Үндэсний аудитын газарт ирүүлсэн байна. Нөхөн сонгуулийн төсөв хоёр тэрбум 287 сая төгрөг. УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар УИХ-ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ-д хоёр сул орон тоо гарсан билээ.

Энэ удаагийн сонгууль улс төрийн нөлөөллийн хувьд онцгой гойд холбогдолгүй ч намууд өнгөө тодорхойлох цаг үе. Ялагдсан намынхан даагаа нэхэж, ялсан намынхаа ялалтаа баталгаажуулах гээд тун чиг завгүй гүйж байгаа аж. Нөхөн сонгуульд МАН, АН, ХҮН-аас хэнийг нэр дэвшүүлэх нь олны анхаарлыг татаж буй.

Нөхөн сонгуулиас өмнө нэр дэвшигчдээ тодруулах гээд намууд дотроо түнжин муутай байгаа гэнэ. Намын томчууд өөрсдийн хүнээ хүч үзүүлчих санаатай дээр доороо оролцож байгаа юм байх. Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ын хувьд хоёр тойргоо алдчихгүй гэж хэрэндээ л хичээж байгаа нь тодорхой. Тиймдээ ч нөхөн сонгуульд аль тойрогт хэнийг дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөн нам дотор нь нэлээд хүчтэй өрнөж эхэлсэн байна. МАН-аас нөхөн сонгуульд ёс зүйтэй, өндөр боловсролтой, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Хэнтий аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтийн аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Н.Энхбаярын хүү Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нар хүч үзэх талаар дуулдаад эхэллээ. МАН-ын удирдлагууд Н.Энхбаатар, Ж.Сандагсүрэн нарыг нэр дэвшүүлэхээр эцэслэсэн гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөх гэж МАХН-ыг МАН-тайгаа нэгтгэсэн. Үүнийхээ хариуг нөхөн сонгуулиар барих гэж толгойгоо гашилгаж байгаа бололтой. Тэрээр Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг дэвшүүлнэ гэх тохироо МАХН-аас дэмжлэг авахдаа хийсэн гэдэг. Харамсалтай нь, намын гишүүд нь Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй байгаа аж. 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д хоёр суудал авсан аваагүй кнопны тоонд төдийлөн өөрчлөлт орохгүй. Мэдээж, өөрийнхөө тойргийг бусдад алдах хүсэл хотын дарга Д.Сумъяабазарт байхгүй нь лав. Тиймээс гарын хүнээ зүтгүүлж яваа гэх. УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг харахад МАН-аас дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгуулж мэдэхээр байгаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар өнгөрсөн 30 жилд авч байгаагүй бага санал авсан АН-ынхан өнөөдрийг хүртэл эв зүйгээ олоогүй л явна. АН-ын дотоод хагарал туйлдаа хүрч, тогооноосоо хальсан нь сонгууль бүрт ихээхэн тушаа болох нь. Нөхөн сонгуульд АН амжилттай оролцох эсэх нь мөн л эв нэгдлээс хамаарна. АН өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн алдаагаа дахин давтахгүйн тулд дотоод эв нэгдлээ хангаж, хамтарч оролцох хүсэлтээ О.Цогтгэрэлийн талынханд хүргүүлсэн. Гэвч энэхүү хүсэлтийг О.Цогтгэрэлийн тал ойшоогоогүй гэнэ лээ. Хоёр даргатай, хоёр тамгатай тэд дахиад л хоёр удаа Сонгуулийн ерөнхий хороонд санал хүргүүлэх бололтой. Ийн АН-ын хэрүүл дахиад эхлэх нь. М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, АН-ын генсек асан Ц.Баатархүү, Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нар яригдаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Г.Очирбат нарыг дэвшүүлнэ гэх таамаг бий.

Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигчид тодорхойгүй байна. Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нөхөн сонгуульд хүч үзнэ гэх мэдээлэл бий. АН-ын хагарлын гол эзнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэдэг. 2020 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан намын нэр дэвшигчдийг баривчлан шоронд хийсэн нь МАН-д тун ашигтай туссан. Экс Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүйгээсээ болоод сонгуульд ялагдсан тухай АН-ын дарга асан С.Эрдэнэ ч хэлж байсан удаатай. Хэрэвзээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр дэвшихийг хоёр тал хүлээн зөвшөөрвөл АН эвлэрнэ. Цаашлаад Х.Баттулга УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэж бодоход АН-ын дарга ч болох магадлалтай. Гэхдээ энэ бүхнийг эрхээ хасуулж шоронд суусан АН-ын хэсэг бүлэг гишүүд зүгээр хараад суухгүй болов уу. Нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Одоо АН-ыг нам биш бүлэглэл болгосон экс Ерөнхийлөгчийн дэвших эсэхийг харах л үлдлээ. Угтаа нөхөн сонгуулиар АН цаашдаа улс төрийн нам байх уу, зад үсрэх үү гэдгийг шийднэ. АН учраа олохгүй бол нөхөн сонгуулиар өмнөх сонгуулийнхаа түүхийг давтаж, суудалгүй үлдэж мэдэхээр байна. Тэд дахиад хагарал тэмцэлтэйгээ нөхөн сонгуульд оролцвол дахиад ялагдал хүлээнэ. Хоёр хуваагдсан хэвээр нөхөн сонгуулийн барааг харвал, өнгөрсөн сонгуулийн үр дүн давтагдахад гайхах зүйлгүй.

ХҮН хэнийг нэр дэвшүүлэх нь олны анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН 30 жилийн түүхтэй АН-аас илүү амжилттай оролцсон. ХҮН гуравдагч хүчин болж чадсан эсэхээ бодитойгоор харах боломж бол нөхөн сонгууль. Тиймээс тэд өмнөх эрх хүчээ алдахгүй, зөв хүнээ нэр дэвшүүлж чадвал нэг суудлаа гурав болгох боломжтой юм.

Бусад жижиг намуудын хувьд АН, МАН-ын санал хуваах төдийгөөр өрсөлдөх байх. Ямартаа ч намууд бие халаалтдаа орцгоосон байна. УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөн бусад намынхан одоогоор нам гүмхэн байгаа ч гуравдагч хүчин болж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэвч өмнөх жишгээрээ МАН, АН-ын нэр дэвшигчид олны анхаарлыг татсан хэвээр байна. Энэ удаагийн нөхөн сонгууль сонголттой сонгууль болж мэдэх нь.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 1 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 1 цаг 9 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 1 цаг 10 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 1 цаг 12 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 1 цаг 13 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 1 цаг 19 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 1 цаг 19 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 1 цаг 21 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 1 цаг 22 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 2 цаг 31 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 3 цаг 34 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 3 цаг 36 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 3 цаг 36 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 3 цаг 38 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 3 цаг 39 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 3 цаг 40 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 43 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 5 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 5 цаг 44 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 5 цаг 44 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top