x

Улс төрийн намын тухай хуулийн төслийг есдүгээр сард өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.18) Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

"Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд нийт 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд 12 хуулийг хэлэлцэн баталсан бол хэлэлцүүлгийн шатанд 4 хуулийн төсөл, хүлээгдэж буй 15 хуулийн төсөл байгаа юм байна.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах улс төрийн намыг байгуулахаар, улс төрийн намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байхаар Үндсэн хуульд тусгасан. Эдгээр зарчмыг “амилуулах”-аар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр уулзалт зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд танилцуулав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр болон ажлын дэд хэсгийн гишүүд болох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од, Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од, “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов.

Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд суурилсан байх, тэдгээрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурал 2012 оноос хойш гурван бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах хуулийг батлан гаргахаар ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан энэ удаагийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төр судлаач, туршлагатай эрдэмтэд байгаа юм. Бид пост-коммунист улс орнууд болон хөгжингүй, ардчилал өндөр хөгжсөн орнуудын улс төрийн нам, түүний санхүүжилтын талаарх эрх зүйн зохицуулалтуудыг нарийвчлан судалж, Монгол Улсын онцлогт нийцсэн, хэрэгжих бүрэн боломжтой зохицуулалт бүхий төслийг боловсруулахаар ажиллаж байна. Улс төрийн нам нь онол, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлогоороо өрсөлддөг, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, ардчилсан болж төлөвших юм бол энэ нь төрийн үйл ажиллагаа тогтвортой, авлигаас ангид байхын суурь болдог” гэлээ. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дэх “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн онцолж, төслүүдийг боловсруулахдаа улс төрийн намын гишүүнчлэлийн талаарх зохицуулалтыг нэн тодорхой болгох нь зүйтэй гэдэг саналыг хэлэв.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг нэн шуурхай хэлэлцэн, батлахыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа нар илэрхийлсэн юм. Ингэхдээ олон намын тогтолцоонд шилжсэн өнгөрсөн 30 жилийг, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг дүгнэж, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтуудыг төслүүдэд тусгах нь зүйтэй гэв. Иймд хууль тогтоогчид, улс төрчид нийгмийн шаардлагад анхаарч, улс орны хөгжил дэвшилд улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх бололцоог бүрдүүлэх, төрийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор, улс төржилтгүйгээр хамтарч ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэрэгжилтийн хугацааг өөрчлөх санал хэлж байлаа.

Улс төрийн намууд эрх мэдэл, сонгуулийн ялалтыг биш харин улс орны хөгжлийг чухалчилдаг болоход дээрх хуулийн төслүүд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа Д.Сарангэрэл гишүүн хэллээ. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчнээс эхлээд 30 жилийн түүхтэй, түүнээс “залуу” улс төрийн намууд шинэчлэгдэж, улс орны хөгжлийн төлөө ажилладаг, нэгддэг, бодлого төлөвлөлтийн эх уурхай болж төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн бүх нам хамтран ажиллаж, зөвшилцөх нь зүйтэй гэлээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дэх чухал зохицуулалтын нэг нь улс төрийн нам дотоод ардчилалтай, ил тод санхүүжилттэй байх хэсэг гэдгийг профессор, доктор О.Мөнхсайхан хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”-ын тулд улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг нэн шуурхай хэлэлцэн, баталснаар олон эерэг үр дагавар гарна гэдэг хүлээлттэй байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл хийсэн.

Аливаа засаг төрийн бодлого, үйл ажиллагаа судалгаа, баримт, нотолгоонд үндэслэсэн байх шаардлагын талаар Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од дурдаад, 2020 оны авлигын төсөөллийн индексийг гаргах үеэр "Авлигал ба улс төрийн санхүүжилт" сэдвээр хийлгэсэн судалгаа танилцууллаа. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн талаарх эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, энэ төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс улс орны авилгалын түвшин шууд хамааралтай байсан гэдгийг хэллээ. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн талаарх эрх зүйн орчныг бүрдүүлсэн, хэрэгжилтийн түвшин өндөр улс оронд авлигалын түвшин бага байсан бол  энэ төрлийн эрх зүйн зохицуулалтгүй, хууль тогтоомж байсан ч хэрэгжүүлдэггүй улсын төр засаг авлигалд илүү өртөмтгий, төрийн бодлогод нь хөрөнгө мөнгө, санхүүжилтээр дамжуулан нөлөөлөх эрсдэл өндөр байдгийг судалгааны дүнгээс харж болох юм байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэж, баталснаар Монгол Улсын авлигалын индекс хоёр оронтой тоо руу шилжихэд нөлөөлөх чухал хүчин зүйл болно гэдгийг Л.Төр-Од захирал хэлж байв.

Улс төрийн намын талаарх эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр парламент олон жил ажиллаж байгаа бөгөөд улс төрийн намуудын хүсэл зориг, хүчин чармайлт нэн чухал гэдгийг доктор Э.Гэрэлт-Од тэмдэглэн хэлсэн. Улсын Их Хурлын сонгуулийн зардлын хэмжээ нэмэгдсээр байгаа нь улс төрийн өрсөлдөөнийг бууруулах, ардчиллын чанарыг бууруулах сөрөг үр дагавартай байдгийг “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг хэлээд судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилан оновчтой зохицуулалтыг тусгасан эрх зүйн орчин бүрдүүлэхэд бүх шатандаа анхаарч ажиллах саналыг хэлж байв. 

Нам эрүүл бол төр эрүүл, төр эрүүл бол улс орон хөгжинө гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг нэн яаралтай ажил хэрэг болгох шаардлагын үүднээс ажлын хэсэг 8, 9 дүгээр сард эрчимтэй ажиллаж, төслүүдийг эцэслэн боловсруулж өргөн барих чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өглөө. Тэрбээр “Судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан улс төрийн намын орчин үеийн чиг хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах зүйтэй. Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд суурилсан байх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох нь нэн чухал хэмээн үзэж Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Мөн сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэний дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах журмыг тогтоох нь нэн шаардлагатай хэмээн үзсэн. Үүнийг өнөөгийн улс төрийн намуудын нөхцөл байдал ч нотолж байна, судлаачид, эрдэмтэд ч сануулсаар байдаг. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд нь Монголын ардчиллыг төлөвшүүлэхэд, төгөлдөржүүлэхэд нэн чухал ач холбогдолтой” хэмээлээ.

Ард түмэн Монгол Ардын Намд үнэмлэхүй итгэл үзүүлсэн, тиймээс үнэмлэхүй итгэлийг үнэмлэхүй зүтгэлээр хариулах учиртай хэмээн тэмдэглээд “Намууд эрх мэдлийн төлөө биш, улс орны хөгжлийн төлөө бодлогоо уралдуулдаг, засаг төр нь тогтвортой ажиллах учиртай” гэв. Цар тахлын нөхцөлд Монгол Улсын төр, Засгийн газар хичээн, бүхий л боломжоо дайчлан сайн ажиллаж байгааг Г.Занданшатар дарга тэмдэглэв. Дэлхий даяараа цар тахалд бөхийж байгаа энэ үед улс орны төр засаг тогтвортой ажиллах ёстой гээд “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга үүнд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Төр засаг нь сахилга баттай, хариуцлагатай, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх ач холбогдлыг нь тооцож ажлын хэсгийн гишүүд үнэмлэхүй зүтгэл гарган ажиллаарай” хэмээн захив.

Хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд улс төрийн намууд цогц өөрчлөлт, дэвшил гаргахаар ажиллаж байгаа, Улсын Их Хурал ч энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Г.Занданшатар дурдаад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ зарчимд нийцүүлэхийг чиглэл болгосон. Төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд ажиллах ч бусад намтай зөвшилцөн, хамтарч ажиллаад есдүгээр сарын 15-ны дотор төслүүдийг өргөн мэдүүлэхийг чиглэл болгов.

Улс төрийн нам үүсч, хөгжсөний 100 жилийн босгон дээр нам, төр эрүүл болох, улмаар улс орон цэгцэрч, хөгжихийн үндэс суурь нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байх болно гэдгийг тэрбээр тэмдэглэж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top