x

"Вот три даргаа"

УИХ-ын 18 /Хэнтий аймаг/, 28 /Сонгинохайрхан дүүрэг/ дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох улс төрийн намуудыг СЕХ-нд бүртгэх ажиллагаа өнөөдөр дуусч байна. Өмнө мэдээлэгдсэнээр улс төрийн есөн нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа, СЕХ өнөөдөр эцсийн хариултыг өгнө. Өмнө мэдээлсэнчлэн АН-аас О.Цогтгэрэл, М.Тулгат нар намаа сонгуульд оролцуулахаар СЕХ-нд хүсэлтээ өгсөн ч СЕХ аль алийг нь бүртгэж аваагүй байна. Харин УДШ-эд бүртгэлтэй гэдэг үндэслэлээр С.Эрдэнийн намыг сонгуульд оролцуулахаар бүртгэжээ.

Ингээд АН албан ёсоор гурав тасрав. Харин М.Тулгатын зүгээс АН-ын бүлэг фракциуд болон О.Цогтгэрэл нарт нөхөн сонгуульд эвлэж нэгдэж оролцох уриалга гаргаж, хэлэлцээрийн ширээнд урьсан боловч одоогоор тодорхой ахиц гараагүй байгаа бололтой. Урилга явуулдаг байлаа гэхэд явуулах ёстой хүн нь албан ёсоор С.Эрдэнэ болчихоод байгаа тохиолдолд М.Тулгатын үгийг хэн тоох билээ. 

Гэтэл АН-ын хэсэг залуус, Х.Тэмүүжин нар С.Эрдэнийг намын даргаас огцорч, тамга тэмдгээ хүлээлгэж өгөх шаардлага тавиад сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа. Наадмын өмнө өгсөн уг шаардлагын хариуг С.Эрдэнэ өгөөгүйгээр барахгүй одоо нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй цорын ганц хүн болчихоод байна. Гэтэл намууд нэр дэвшигчээ тодруулахад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдсэн. Ирэх ёсдүгээр сарын 1 гэхэд СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Хэрвээ АН энэ хэвээрээ гурав тасраад сонгуульд орвол УИХ дахь мандатын тоогоо нэг хоёроор ахиулах байтугай намынхаа нэрийг шороотой хутгахаас цаашгүй үлдэнэ.

Тус намын хувьд нэг, хоёр тойргийн төлөө эрх баригч намтай өрсөлдөхөөс илүү нам доторх хэрүүл тэмцлээ цэглэж, нэгдэж нягтрах нь эн тэргүүний, амин чухал зүйл болчихоод байгаа. Үүн дээр АН-ын гурван дарга аль аль нь санаачлага гаргахгүй бол ирэх аравдугаар сард болох нөхөн сонгууль АН-ын хувьд эцсийн цэг болж магадгүй.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mongol yalna (172.58.141.121)
    Jenko jonhuugaa zailuul
    2021 оны 08 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top