x

Нөхөн сонгууль ба АН-ын дарга нарын ухсан нүх

УИХ-ын сонгуулийн 18 тойрог /Хэнтий аймаг/, 28 дугаар тойрогт /Сонгинохайрхан дүүрэг/ явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар УИХ-аас товлон зарласан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит бус, нөхөн сонгуулд өрсөлдөх нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид Аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулах ёстой.

Өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Үндэсний аудитын газарт  МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон намууд нөхөн сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байв.

АН-ыг төлөөлж тус намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, ХЭГ-ын дарга Д.Эрдэнэсувд нар сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа аудитын дээд байгууллагаар баталгаажуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн боловч тэдний араас О.Цогтгэрэл даргатай бас нэг АН СЕХ-нд материалаа өгчээ. Сануулахад, өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор АН бас л хоёр тусдаа материалыг СЕХ-нд хүргүүлж, СЕХ М.Тулгат даргатай АН-ыг бүртгэснээр С.Эрдэнэ нэр дэвшсэн билээ. 

Урьд хожид байгаагүй том ялагдлын дараа АН-ын дэд дарга асан Х.Тэмүүжин "Хэрвээ нүх ухаад доошоо үсэрдэггүй л юм бол АН үүнээс илүү дор орох боломж байхгүй" гэж хэлээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан З.Нарантуяа нарын хамтаар намаа нэгтгэх, АН-ын онц их хурлыг хуралдуулах хөдөлгөөн өрнүүлж, намын жирийн гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Гэвч АН-ын жирийн гишүүдийн дунд өрнөж буй намаа нэгтгэх хөдөлгөөн АН-ын дарга нарыг огтхон ч хөндөөгүйгээр барахгүй одоо байгаагаасаа илүү дор орохын тулд дор дороо уралдан нүх ухаж байна. 

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнийн авсан таван хувийн санал ганц түүнд биш, АН гэдэг улс төрийн байгууллагад сонгогчийн тавьсан дүн гэдгийг мартаж болохгүй. Үүнд хамгийн их нөлөөлсөн зүйл нь намын дотоод хагарал байсныг санах ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 55 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 59 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top