x

Газрын тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татан авах асуудлаар Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулах асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй санал солилцлоо.

Элчин сайд М.П.Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд  хил гааль, холбогдох байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Шадар сайдад уламжлав.

Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар  авч хэрэгжүүлж байгааг дурьдаад, коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хилийн боомтуудад ачаа тээвэр, техник тоног төхөөрөмж саатаж, барилгын материалын үнэ нэмэгдэж газрын тосны үйлдвэр байгуулах ажилд хүндрэл учирч байгааг учирлав. Гэсэн хэдий ч үйлдвэрийн барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэн төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад Монгол улсын Засгийн газар анхааран ажиллаж байгаа, мөн Элчин сайдын уламжилсан асуудалд онцгойлон анхаарч хэрэгжүүлэхийг онцоллоо. 

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top