x

ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын захирамжаар Батжаргалын Батцэцэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томиллоо.

Батжаргалын Батцэцэг нь 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Философич, Улс төр судлаач, мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Мөн 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн Магистрын зэрэг хамгаалж, 2007-2008 онд Дани Улсад Кэмбрижийн институтэд Хүний нөөцийн менежмент, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцан төгссөн.

Мөн Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, Тайланд Улсын Нарисуан их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн мэргэжил дээшлүүлэх курс, SGS Академийн Дотоодын аудиторын курс, Talk Talk English сургалтын төвд Бизнесийн англи хэлний сургалтад тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлжээ.

  • 2008-2020 онд “Моннис Групп”-ийн Хүний нөөц хариуцсан Захирал,
  • 2015-2021 онд “Аэро Монголиа” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2019 оноос Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч, Гишүүнчлэлийн хорооны дарга,
  • 2017 оноос “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-ын Гүйцэтгэх захирал,
  • 2018-2019 онд “YES MPP” Монгол Ардын намын Энтрепренер залуучуудын холбооны тэргүүн,
  • 2021 оноос “Майнс Ап” компанийн Захирлаар тус тус ажиллаж байжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • У.Хүрэлсүх (117.111.2.39)
    Яаашкаа сүнээ би хэнийг томилохоо өөрөө мэдий тэгэхүү
    2021 оны 08 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top