x

У.Хүрэлсүх: Хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад онцгой анхаарал хандуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүдийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, ХЭҮК нь хүний эрхийн зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний соёл, уламжлалын онцлогийг шингээсэн хүний эрхийн тогтолцоотой болох, хүний эрхийн боловсрол, соёлыг бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгчид танилцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө, тэгш байдлыг хангасан нь маш чухал дэвшил байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Үндсэн хуулиар олгосон хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өндөр үнэ цэнээр олж авсан ардчиллын суурь зарчмууд, үнэт зүйлээ хадгалахад Төрийн тэргүүний зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хүний эрх нь нийгмийн тулгамдсан асуудал болсон учраас онцгой дэглэмийн үед ч хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд ХЭҮК-оос онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг санууллаа.

Цаашид хүний эрхийн асуудлаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголтыг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэн бойжуулах нь хамгаас чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон юм. Ийм учраас ХЭҮК-той нягт хамтран ажиллаж, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр Хүний эрхийн үндэсний чуулганыг зохион байгуулдаг уламжлалыг сэргээх саналыг сайшаан дэмжлээ.

ХЭҮК-ын гишүүд нийгэмд тулгамдаад буй хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрх, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн бусад зөрчлийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ хэлэв.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрхийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах, цахим орчинд хүний эрх зөрчигдөх явдалтай тэмцэх, цар тахлын улмаас тулгарч буй хүний эрхийн сорилтуудыг даван туулах шаардлагатай байгаа учраас 2003 онд батлагдсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, Монгол Улс дахь хүний эрхийн индексийг боловсруулж, УИХ-д илтгэлийн хамт өргөн барьдаг болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстойг мөн сануулж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 49 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 55 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 0 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 2 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 53 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 57 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top