x

Х.НЯМБААТАР ба ЦАГДАА: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Одоогоос долоо хоногийн өмнө буюу долдугаар сарын 29-нд цагдаагийн алба хаагчид албан өрөөндөө иргэдийг зодож та хайрч буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Бичлэг цацагдсаны дараа тухайн үед Токио-2020 олимп дээр байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт утсаар үүрэг өгч, иргэний эрхэд халдсан алба хаагчиддаа хариуцлага тооцохыг даалгасан билээ.

Харин Хууль зүйн сайд.Нямбаатар "Намайг сайдын ажил авахаас өмнө болсон хэргээр намайг шантаажилж унагах гэж байна" хэмээн мэдэгдсэн. Хэрэг гарах үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ч мөн адил "жилийн өмнө болсон хуучин бичлэг байна лээ, дэмий юмаар улс төр хийлээ" энэ тэр гэж өмөөрсөн байдаг.

Харин цагдаагийн байгууллагаас иргэдийн эрхэнд халдсан алба хаагчид дээр хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлсэн. Гэвч үүнээс хойш таг чиг байсан Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр бас нэг нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн мэдээллийг хийв. Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулсан Х.Нямбаатар сайд "Хоёр иргэний гэр бүл энэ бичлэгийг олон нийтэд дэлгэнэ хэмээн алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жилийн турш 6 сая төгрөг авсан нь тогтоогдсон" гэсэн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гээч болов.

Анх энэ бичлэг цацагдсаны дараа Х.Нямбаатар сайд "Алба хаагчид иргэнтэй тохиролцоод бичлэгийг дараад өнгөрсөн байсныг хуулийн дагуу хариуцлага тооцож байгаа" гэж мэдээлсэн. Гэтэл одоо тэр нь тохиролцоо биш, сүрдүүлэг шантааж байсан хэмээн зарлалаа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг бий. Цагдаагийн алба хаагчид өөрсдөө эрхээ хэтрүүлж, иргэний эрхэд хууль бусаар халдаагүй, зодож танхайраагүй бол эргээд өөрсдөө барьцаанд ороод, мөнгө төлөөд сууж байх уу? Хэргийн эх сурвалж нь анхнаасаа алба хаагчдын буруутай үйлдлээс болжээ гэдгийн л нэг нотолгоо. 

Хууль зүйн сайд нь өөрөө үүнийг дэлгэж ярьснаараа цагдаагийн алба хаагчдаа аврах, зөвтгөх биш, харин ч асуудлыг улам дордуулав. Хууль сахиулагч нар иргэний эрхэнд халдаж танхайраад зогсохгүй түүнийгээ нуун дарахын тулд мөнгө хүртэл төлсөн байх нь. 

Гэтэл салбарын сайд нь хууль зөрчсөн алба хаагчидтайгаа хариуцлага ярихын оронд эргээд иргэд рүү ноцоод "Иргэд манайхныг шантаажилж мөнгө авсан" гээд сууж байгаа нь салбар толгойлж байгаа сайд хүний үг гэхээсээ авгай, хүүхнүүдийн хийдэг хэрүүл шиг сонсогдож байна. Саяхан л шүүхээр шийтгүүлсэн хүн амины хэрэгтнүүдийг "эрүүдэн шүүгдсэн" хэмээн өмгөөлж хамгаалаад, хүний эрх яриад явж байсан Хууль зүйн сайдад хууль сахиулагчийн үүрэг хийгээд иргэний эрхийн ямар мэдрэмж алга.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top