x

Х.Баттулгын уучлалаас татгалзсан М.Энхсайхан У.Хүрэлсүхийн уучлалаар суллагдлаа

Улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэх зарлигаа өчигдөр /2021.08.05/ гаргасан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан даруйд буюу өчигдөр орой түүнийг Хонхор дахь хорих 409-р ангиас сулласан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн талаар сануулахад, түүнийг прокурорын байгууллага анх М.Энхсайханыг УИХ-аар батлаагүй Тавантолгойн гэрээг боловсруулахдаа "үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан" гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн боловч тэр нь баримтаар нотлогдоогүй учраас  албан хэрэгцээндээ унаж байсан авто машины үнийг "улсад учруулсан хохирол" хэмээн тооцож 4 жил 6 сарын ял оноосон юм.

Түүний хэргийг шүүсэн шүүгч З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт олон нийтийн сүлжээнд тавигдсан "секс скандал"-д нэр холбогдож, Б.Баасанцогтоос дансаар мөнгө авч байсан нь тогтоогдсон. Мөн М.Энхсайханы хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат өмгөөлөгч Б.Баасанцогттой албан бусаар уулзаж байсныг нотлох зураг, бичлэг ч цацагдсан байдаг. Тухайн үед Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн ажлын албанд гэрээгээр ажиллаж байсан, мөн түүнээс М.Энхсайхан нарын хэргийг шүүх хуралтай холбоотой төлөвлөгөө болох план зураг ч олдсон билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүнийг "Төрийн ордны гурван давхраас шүүхийн шийдвэрийг захиалдаг" хэмээн мэдэгдсэн нь бий.

Энэ бүх баримтаас олон нийт төдийгүй хуульчид, улстөрчид "М.Энхсайханыг улс хилс хэргээр ялласан байна" шийтгэл хүлээсэн гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа. Энэ тухай ганц АН-ын гишүүд ч биш, эрх баригч МАН-ын нэр нөлөө бүхий улстөрчид үгээ хэлсэн байдаг. Гэхдээ МАН-ын зүтгэлтнүүд энэ хэргийн талаар ам нээж эхэлсэн нь саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа...

Анх М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэхийг даалгаж, УЕП-т үүрэг даалгавар өгсөн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл У.Хүрэлсүхэд тамгаа шилжүүлэн өгөхийн өмнө "Хүсэлтээ бичвэл уучлал үзүүлье" гэсэн байдаг. Гэвч М.Энхсайхан "Гэмт хэрэг хийгээгүй учраас уучлал хүсэхгүй" гээд татгалзсан билээ.

Үндсэн хуулинд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор "Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй", "Иргэн уучлал хүсэх эрхтэй" гэсэн хоёр заалт бий. Өөрөөр хэлбэл, "иргэн хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ" гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ удаад ч гэсэн М.Энхсайхан өөрөө уучлал хүсч, Ерөнхийлөгчид хандаагүй гэдийг эх сурвалж хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top