x

Ч.Өнөрбаяр: Ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно

Ардчилсан намын 4/11 ээлжит хэвлэлийн хурал боллоо.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсад эдийн засаг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Төв банкны дэд Ерөнхийлөгчид том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах гаргах үүрэг өгсөн. Энэ нь үндсэндээ иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг. Том мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд нэвтрүүллээ гээд улс орны асуудал шийдэгдэхгүй. Англичууд эдийн засгаа үнэ цэнэтэй байлгахын тулд өнөөдрийг хүртэл зоосон мөнгө хэрэглэдэг.

Том мөнгөн дэвсгэрт гаргах УИХ-ын даргын шийдвэр нь эдийн засаг нь туйлдсан Монголд төгрөгний ханш уначихсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хэрэв энэ шийдвэр хэрэгжих юм бол нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно.

Өнөөдөр 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай бодлого гаргасан бол харин зөв байх байлаа. Энэ шийдвэрээс харахад, Монгол Улс алсын хараагүй бодлоготой болчихжээ. Улс орны эдийн засгаар эрх баригч нам тоглохоо болио. Өнөөдөр АН биш МАН эрх барьж байна. Монголын асуудал, зовлонг шийдвэрлэх эрхийг ард иргэд МАН-д өгсөн.Энэ хүмүүсийг ажлаа хий гэж шаардах эрх нь ч иргэдэд бий. Эдийн засгаа аврахын тулд хилийн боомт руу гүйж очих биш гадны хөрөнгө оруулалтыг бодитой татах бодлогоо танилцуулаач гэдгийг шаардаж байна.

Хоёрдугаарт, "No naadam" хөдөлгөөнийг санаачилсан иргэдийг гаднын санхүүжилт, зохион байгууллаттайгаар хийсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүн дээр хуулийн байгууллага албан ёсны үнэн бодит мэдээлэл өгмөөр байна. Тэгэхгүй бол иргэд хоёр талцаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдтэй дайсагнасан маягтай харилцаа үүсгэж болохгүй. Мөн энэ асуудлаар нээлттэй сонсгол хийж эцэслэн мухарлах нь эрх нь УИХ-д бий.

Гуравдугаарт, өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байгаа талаар мэдээлсэн. Боловсрол гэдэг нь тухайн хүмүүсийн ирээдүй. Гэвч салбарын сайд нь энэ хоцрогдлыг нөхөх бодитой бодлого танилцуулсангүй. Таван өдөр танхимаар, таван өдөр цахимаар хичээллэнэ гэдгийг л ярилаа. Covid-19 долоо хоног амардаг болчихсон юм уу. Боловсролын яам бодитой, зоригтой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top